Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батсэлэм: Их, дээд сургуулиуд дотоод журам, нөхцөл байдалдаа нийцүүлэн төлбөрийн асуудалд уян хатан хандаж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн орлого буураад буй ч зарим их, дээд сургууль сургалтын төлбөрөө төлж чадаагүй оюутнуудыг шалгалтад оруулахгүй байгаа аж. 

Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа үед төлбөрөөр далайлган, шалгалтад оролцох эрхийг нь боогдуулж буйд салбарын яам ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

БШУЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Э.Батсэлэм "Их, дээд сургуулиуд өөрсдийн дотоод журам, нөхцөл байдалдаа нийцүүлэн төлбөрийн асуудалд уян хатан хандаж байгаа. Жишээлбэл, ШУТИС төлбөрөө төлж чадаагүй оюутнуудынхаа хичээл сонгох эрхийг нээсэн" гэлээ. 

Монголын Оюутны холбооноос өгсөн мэдээллээр 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сургалтын төлбөрийн зээлд хамрагдахаар 8,226 оюутан хүсэлтээ гаргажээ.

Харин Боловсролын зээлийн сангаас 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй 5,066 оюутанд сургалтын төлбөрийн зээл олгохоор хяналтын тоогоо баталсан. Ингэснээр 3,000 гаруй оюутан зээл авах боломжгүй болж байгаа юм.

"Мэргэжил харгалзан зээл олгох нь хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг хаах зэрэг үндсэн эрхийг зөрчиж буй үйлдэл"

Энэ талаар Монголын Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн "Мэргэжил харгалзан тус зээлийг олгох нь олон мянган оюутан, залуучууд хичээл завсардах, оюутны ар гэрт эдийн засгийн дарамт учрах, оюутан хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг хаах, мэргэжлээ сонгох зэрэг хүний сурч боловсрох эрх, үндсэн эрхийг зөрчиж буй үйлдэл" хэмээсэн бөгөөд энэ асуудлаар төрийн байгууллага болон холбогдох албан тушаалтнуудад хандан, шаардлага хүргүүлэхээ өчигдөр мэдэгдсэн билээ

"Дээд боловсролын сургалтын байгууллагад оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам"-тай энд дарж танилцана уу.

МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Төрөлжсөн чиглэл

Мэргэжлийн нэр

Боловсролын түвшин

Бакалавр

Магистр

Доктор

1.

011 Боловсрол

1.

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

BSc

 

 

2.

Багш, бага ангийн боловсрол

BSc

 

 

3.

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

BSc

 

 

2.

021 Соёл, урлаг

4.

Уран сайхны гэрэлтүүлэг

BSc

MSc

 

5.

Дуу, чимээний технологи

BSc

MSc

 

6.

Хөгжмийн театрын найруулга

BSc

MSc

 

7.

Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)

BSc

MSc

 

8.

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

BSc

 

 

3.

051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан

9.

Биологи

BSc

MSc

PhD

4.

 

052 Хүрээлэн буй орчин

10.

Хүрээлэн буй орчин судлал

BSc

MSc

PhD

5.

061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи

11.

Утасгүй холбоо

BEng

MEng

 

12.

Өгөгдлийн ухаан

BEng

MEng

 

13.

Системийн аюулгүй байдал

BEng

MEng

 

14.

Хиймэл оюун ухаан

BEng

MEng

 

6.

071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

15.

Химийн инженерчлэл ба боловсруулалт

BEng

MEng

 

16.

Сэргээгдэх эрчим хүч

BEng

MEng

PhD

17.

Байгаль орчныг хамгаалах технологи

BEng

MEng

 

18.

Электроник

BEng

MEng

PhD

19.

Механик инженер

BEng

MEng

 

7.

072 Үйлдвэрлэл, боловсруулалт

20.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

21.

Хүнсний инженерчлэл

BEng

MEng

PhD

22.

Шим тэжээл судлал

BEng

MEng

PhD

23.

Газрын тосны инженер

BEng

MEng

 

24.

Уул уурхайн ашиглалтын технологи

BEng

MEng

 

8.

073 Архитектур ба барилга, угсралт

25.

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

26.

Хаягдал боловсруулах технологи

BEng

MEng

PhD

9.

078 Инженерчлэл салбар хооронд

27.

Биотехнологи

BEng

MSc

PhD

28.

Био-инженерчлэл

 

MSc

PhD

29.

Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

 

MSc

PhD

10.

081 Хөдөө аж ахуй

30.

Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)

BSc

 

 

31.

Газар тариалангийн аж ахуй (агрономи)

BSc

 

 

32.

Хөрс судлал, агрохими

BSc

 

 

11.

082 Ойн аж ахуй

33.

Ойн инженер

BSc

 

 

12.

084 Мал эмнэл зүй

34.

Мал эмнэл зүй

BSc

 

 

13.

091 Эрүүл мэнд

35.

Сувилахуй

BSc

 

 

36.

Био-анагаах ухаан

BSc

 

 

37.

Нийгмийн эрүүл мэнд

BSc

 

 

Нийт

35

25

12