Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний 11 сард гэмт хэргийн улмаас 254 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сард 22.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 
Эх сурвалж: ҮСХ

Ингэж буурахад:

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 32%-аар,
  • Хулгайлах гэмт хэрэг 39.4%-аар,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8.6%-аар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 37.7%-аар ,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 52.2%-аар,
  • Залилах гэмт хэрэг 9%-аар
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 21.3%-аар,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 36.5%-аар ,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 64.4%-аар,
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 30.5%-аар,
  • нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 42.1%-аар,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21.3%-аар,
  • Эдийн засгийн гэмт хэрэг 43.7%-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 26.2%-аар, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.6 дахин, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний 11 сард 100 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64.4%-аар буурчээ. Харин арваннэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нийт 14 бүртгэгдсэн нь өмнөх сараас 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн 11 сарын хугацаанд 4,471 болж, өмнөх оны мөн үеэс 10.7%-аар өссөн бол бүлэглэн үйлдсэн хэрэг 18.4%-аар, хүүхэд оролцсон хэрэг 33.8%-аар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 18.8%-аар тус тус буурсан байна. 

Мөн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 254 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 77 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.