Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тохиромжтой цаг нь ирэхээр вакцин хийлгэнэ гэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ даяар өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулах ажил эхэлж байгаа. Тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг өнөөдрөөс хойш 10 өдрийн дотор вакцинжуулахаар төлөвлөж байгааг Цагаан ордны албаны эх сурвалж Ройтерс агентлагт саяхан мэдээлсэн юм.

Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп багтаж байгаа. Тэрбээр аравдугаар сард коронавирусийн халдвар авсны дараа эмчлүүлж, эдгэрсэн юм.

Харин энэ мэдээ тарсны дараа Трамп твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

“Цагаан ордонд ажиллаж буй хүмүүс онц шаардлагагүй бол сүүлийн ээлжинд вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй. Би дараалалд ийм өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан. Миний бие одоогоор вакцин хийлгэх төлөвлөгөөгүй байгаа. Тохиромжтой цаг нь ирэхээр хийлгэнэ гэж бодож байна” гэж Трамп мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Вашингтоны эрх баригчид эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцинжуулах зорилготой байгаа. АНУ-д цаад тал нь 2021 оны тавдугаар сар гэхэд хүссэн хүн бүр Covid-19 өвчний эсрэг вакцин хийлгэх боломжтой болно гэж албаныхан тооцоолж байна.

 

Эх сурвалж: Business Insider