Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар өнөөдөр вакцин хийлгэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудыг вакцинжуулах ажил Даваа гарагаас эхлэхийг Цагаан ордны албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.

Өнөөдрөөс эхлээд 10 өдрийн дотор АНУ-ын холбооны засгийн газрын бүх гурван салбарын (гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх) өндөр албан тушаалтнуудыг вакцинжуулах гэнэ.

Харин ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден, түүний дэд ерөнхийлөгч Камала Харрис нар энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдах эсэх нь тодорхойгүй байна.

Бямба гарагт АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгосон юм.

Даваа гарагт Америк даяар байрлах 145 эрүүл мэндийн төвд эхний ээлжийн вакцин хүргэгдэж, хүн амыг дархлаажуулах ажил эхлэх гэж байна.

 

Эх сурвалж: Reuters