2021/03/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.87₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
17:00
S26
18:00
S26
-1°
19:00
S29
-3°
20:00
S26
-4°
21:00
S26
-5°
22:00
S26
-6°
23:00
S29
-6°
00:00
S29
-7°
01:00
S29
-7°
02:00
S26
-6°
03:00
S26
-7°
04:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулалтын ажилд 250 тэрбум төгрөгийн өртэйгөөр 2020 оноос 2021 он руу шилжиж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн төсвөөс тодорхой тооны аж ахуйн нэгжүүд гүйцэтгэсэн ажлынхаа мөнгийг авч чадаагүй тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хоттой санхүү, төсөв мөнгөний асуудал хүнд байгаа. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Засгийн газраас 2020 онд тодорхой хугацаанд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргээс чөлөөлсөн. Энэ нь нөгөө талаар нийслэлийн төсөвт нөлөөлсөн. Нийслэлийн төсөвт орж ирдэг татварын орлогын нэлээд хувь нь ХХОАТ байдаг.

Нөхцөл байдал хүнд байгаа үед ард иргэд, ААН-ээ татвар төлөхийг шаардах нь амаргүй байгаа. Нөхцөл байдал цаашид дээрдэнэ байх.

Нийслэл хөрөнгө оруулалтын ажил дээр -250 тэрбум төгрөгийн өртэйгөөр 2020 оноос 2021 он руу шилжиж байна. Сангийн яам, Засгийн газартай ярилцан хуулийн хүрээнд нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бий эсэхийг судлан ажиллаж байгаа. 

Аж ахуйн нэгжүүдэд шууд төлбөрийг нь төлөх боломжгүй байна. Эдийн засаг сайжрахаар зохицуулах боломжууд гарна. Хийлгэсэн ажлынхаа мөнгийг өгөхгүй гэж байгаа биш. Гэхдээ онцгой нөхцөл байдал үүсээд байгааг аж ахуйн нэгжүүддээ тайлбарлаж хэлж байгаа" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед иргэний үүргээ ухамсарлан оролцон, дэглэмээ сахисан иргэддээ болон хяналт тавин ажиллаж байгаа нийслэлийн харьяа байгууллагуудад талархлаа илэрхийлэв. Мөн ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэх хугацаанд ард иргэдийг хэрэглээгээ зохистой түвшинд байлгахыг уриаллаа. 

ВИДЕО:

https://fb.watch/2lBhwBXAx2/

 

x