Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлалт энэ сарын 24-н хүртэл хэвээр үргэлжилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот хоорондын хөдөлгөөнийг хэрхэн талаар Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө. 

Шадар сайд Я.Содбаатар: Маргаашаас эхлэн Улаанбаатарт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч гэсэн халдварын тархалт санаа зовоосон хэвээр байгаа. Тиймээс үйлдвэр үйлчилгээний газрууд болон иргэдийн хөдөлгөөнийг үе шаттай эхлүүлэх бодлогыг УОК, Засгийн газар баримталж байна. 

Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөн одоогийнх шигээ байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орохгүй. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. 

Өнөөдрийн байдлаар орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн 92.8 хувь нь PCR шинжилгээ өгөөд байна. 

Сүүлийн хоёр өдөр шинжилгээний хариугаа аваагүй эсвэл хотоос гарч амжаагүй иргэдийг шинжилгээний хариуг хүчин төгөлдөр гэж үзэж, энэ сарын 18-ны 06.00 цаг хүртэл хотоос гаргана. Түүнээс хойш хотоос гарахаар бол дахин шинжилгээ өгнө. Одоогоор шинжилгээ өгсөн хүмүүсийн 47.8 хувь нь нийслэлээс гарсан байна. 

Оюутнуудыг орон нутаг руу явуулах ажил үндсэндээ шувтарч байна. Өнөөдрийн байдлаар 20-иод мянган оюутан шинжилгээ өгөөд орон нутаг руугаа явах эрх нь нээгдээд явсан.