Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд тусгаарлалтын журмыг 8 секунд зөрчсөн хүн $3,500-аар торгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Тайваньд коронавирусийн цар тахлаас сэргийлэх зорилгоор тусгаарлагдсан хүн өрөөнөөсөө ердөө 8 секунд гарсны төлөө $3,500-аар торгуулахаар болжээ.

Тус улсын Каошун хотын нэг зочид буудалд тусгаарлагдаад байсан Филиппиний цагаач ажилчин эрэгтэй өрөөнөөсөө гарч, коридорт хэдхэн секунд байгаад буцаж орсон нь хяналтын камерт бичигдсэн юм байна.

Зочид буудлын ажилтан эрүүл мэндийн яаманд энэ талаар мэдээлсний дараа эрх баригчид 100,000 тайвань долларын ($3,500 орчим) торгуулийг цагаач ажилчинд оноожээ. 

Тайваньд мөрдөгдөж буй карантины журамд тусгаарлагдсан хүн нь өрөөнөөсөө ямар ч хугацаагаар гарахыг хатуу хориглосон байдаг гэнэ.

Каошун хотын нийт 56 зочид буудлын 3,000 орчим өрөөг гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлах зориулалтаар ашиглаж байгаа ажээ.

Тайвань нь ямар нэг хатуу хөл хорио тогтоолгүйгээр коронавирусийн тархалтыг зогсоож чадсан улс хэмээн дэлхий дахинд магтагдаж байгаа.

23 сая хүн амтай тус улсад өнөөдрийн байдлаар халдварын 716 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: CNN