Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Энэ хууль батлагдвал АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа бие даан томилж чадах уу

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:39 2020/12/11

УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

14:32 2020/12/11

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Бие даасан мөрдөх албатай болох асуудлыг судалж байгаа. Өнөөдрийн байдлаар цагдааг, тагнуул, АТГ гээд гурван байгууллага мөрдөх ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудын мөрдөх чиг үүрэг зарим тохиолдолд давхцдаг. Жишээ нь, мөнгө угаах гэмт хэргийг энэ гурван байгууллага гурвуулаа шалгадаг. Өөр өөрсдийнхөө илрүүлсэн хэргийг тусдаа шалгая гэдэг. Мөрдөх алба байгуулах тухай судалгааг одоогоор танилцуулахад арай бэлэн биш байгаа. 

Цаашдаа АТГ соён гэгээрүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг хянадаг, цагдаа нийгмийн хэв журам сахиулах, тодорхой төрлийн зөрчил шалгадаг байх чиг үүрэг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ хууль батлагдвал АТГ-ын дарга З.Дашдаваа авлигыг таслан зогсооход нэг зүгт хараад зогсож чадах хүнээ өөрөө бие даан томилж чадах уу. Өнөөдөр л гэхэд хэвлэлээр дэд даргын албан тушаалт ийм тийм хүмүүс томилох гэж байна, тэрний энэний хүн гэсэн мэдээллүүд гарч байна. Өмнөх шигээ дарга нарын зүтгүүлсэн хүн дэд даргаар нь томилогдоод АТГ-ын удирдлагууд хоёр тийшээ хараад суучихгүй гэсэн баталгаа байна уу гэж ХЗДХ-ийн сайдаас асуумаар байна. 

Мөн нэг зүйл хэлэх хэрэгтэй байна АТГ-ын ажилтнууд комиссар цолтой байдаг. Өмнөх удирдлагуудын хэлж байгаагаар зөвхөн мөрдөн шалгах ажил эрхэлж байгаа хүмүүс ийм цолтой байж болохгүй юу.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Гишүүд бүгд зөв тогтолцоо руу шилжих тухай ярьж байна. Шударга бус тогтолцоог халахад бүгд санал нэгдэж байгаа. 

2021-2016 оны хооронд энэ байдал хавтгайраад иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга, тагнуулын дарга нь бизнесмэнүүдийг дээрэмддэг, тонодог байдал гаарсан. Олон хохирогч гарч ирсэн. Өөрийнх нь компани дээр татварын акт тавьсных нь төлөө тагнуулын дарга татварын хэлтсийн даргыг хэдэн жил шоронд явуулсан. Авгайг нь дуудаж ирүүлж, уучлал гуйлгаж байж шүүхэд хэлж хорих ялыг нь нэг жилээр багасгуулсан. 

Өөрийнхөө бизнесийн өрсөлдөгчийн цахилгааны шугамыг дэлбэлье гэдэг шийдвэр хүртэл гаргаж байсан. Үлгэр домог шиг юм яригддаг.
Ямар ч байсан намайг ажил хариуцаад явж байх үед цагдаагийн байгууллагын түвшинд ийм зүйл гарахгүй. 

13:32 2020/12/11

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2iIeRjBcap/

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: АТГ хяналтгүй байгаа. Дарга, дэд даргын блансыг тэнцвэржүүлэх ёстой.

Дэд даргыг нь УИХ-аас томилохоо больж байгаа юм бол мэргэжлийн байнгын хороогоор томилгооны сонсгол хийдэг байх ёстой.

13:07 2020/12/11

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Ямар зорилгоор энэ өөрчлөлтийг оруулж ирж байна вэ. Ингэснээр авлигалтай тэмцэхэд ямар үр дүн гарах вэ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууулсан. Энэ өөрчлөлтөөр 33.4-т Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ хуульд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн шалгах ажиллааг Мөрдөн байцаах албаны дарга нь хариуцна гэсэн заалттай. Түүнчлэн гүйцэтгэх ажиллагааг тухайн байгууллагын дарга өөрөө хариуцан зохион байгуулна гэсэн заалт бий. Эдгээр заалттай Авлигын эсрэг хуулийг нийцүүлэх зорилгоор уг өөрчлөлтийг оруулсан. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Энэ асуудлыг дэмжиж байна. Энэ асуудал бол АТГ-ын өөрийнх нь онцлогоос урган гарч ирж байгаа гэж харж байна. Төрийн тусгай албанд захирах, захирагдах ёс үйлчлэх ёстой. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шийдвэрийг зөвхөн дарга гаргадаг. Дарга гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Эцсийн хариуцлагыг дэд дарга хүлээдэггүй. 

mpa.mn

Хоёрдугаарт, АТГ хуульд заасан үндэслэлээр зэвсэг хэрэглэдэг онцгой эрхтэй. Хэдийгээр гэмт хэрэгтэн гэм буруутай нь тогтоогдоогүй байсан ч хүний амь насны эсрэг зэвсэг хэрэглэнэ гэдэг туйлын хариуцлагатай хандах асуудал. Ийм онцгой эрхтэй байгууллыг хувьд дарга нь хоёр талаас томилогддог байж болохгүй. Энэ нь байгууллагын дотоодод сөрөг нөлөө үзүүлдэг, үл итгэх байдал, талцал хуваагдал үүсгэдэг. Ийм байдал төрийн тусгай албанд байж болохгүй. 

Шүүхээр оруулалгүйгээр хүний амь насны эсрэг зэвсэг хэрэглэх онцгой эрхтэй байгууллагын шийдвэрийг зөвхөн дарга нь гаргаж, эргээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хонгилын түлхүүр булаацалдаж байгаа явдал гэж хараад байна. УИХ-ын удирдлага томилдог хэдэн байгууллага байдаг вэ? Эдгээрээс хэд нь тэргүүн дэд даргатай вэ? Ийм ялгаатай томилгооны учир шалтгаан нь юу юм бэ?

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Хууль тогтоомжийн хүрээнд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага гэж нэг яригддаг.  УИХ-ын дэргэдэх байгууллага гэж тусдаа бий. УИХ дээр асуудал нь ордог байгууллага гэвэл Дээд шүүх, улсын ерөнхий прокурор бол удирдлагыг танилцуулдаг. Удирдлагыг болон бүрэлдэхүүнийг томилдог зарим байгууллага бий.

Жишээ нь АТГ, статистикийн газрын даргыг томилдог. Бүрэлдэхүүнийг томилдог байгууллагын хувьд төрийн албаны зөвлөл, хүний эрхийн үндэсний комисс гэх мэт байгаа. УИХ-аар 11 орчим байгууллагын бүрэлдэхүүн болон даргыг томилдог. 

12:54 2020/12/11

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: АТГ-ыг улс төрөөс хараат бус байлгахаар бид олон жил зорьсон. Үүний дүнд авлига буурсан уу гэвэл үгүй. Ихэссэн. Авлигыг байдаг л зүйл гэж үздэг юм болсон. Иргэд төрийн албаны хүнд сурталд сөхөрч байна гэсэн судалгаа гарсан байна. 

АТГ-ын дарга хэн байхаас үл хамаарч авлигаас хэрхэн салах вэ гэдэг хамгийн чухал байна. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг баталсан. Түүний хэрэгжилт ямар байна вэ. Дарга, цэргийн тухай асуудал ярьмааргүй байна. Авлига Монголчуудын муухай соёл болчих гээд байна шүү. Үүнээс урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж ямар ажил хийж байна вэ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Авлига гэдэг зүйлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг үе үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Авлигыг бууруулах хамгийн том хүчин зүйл нь цахим засаглал руу шилжиж, хүний оролцоог багасгах явдал гэж үзэж байгаа. 

"Транспрэнси Интернэшнл"-ээс хууль шүүх, гааль татвар, газрын алба хамгийн ихээр авлигад идэгдсэн гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс сонгон шалгаруулалтын засаглалыг эхлүүлээд байна. Хамгийн ихэнд ХЭҮК-ийн гишүүдийг сонгон шалгаруулалтын зарчмаар сонгосон. Үүний дараа ШЕЗ, шүүгчийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулалтаар томилох болно. 

Ирэх жил Монгол Улсын иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгох ажил эхэлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээг цахим гарын үсгээр дамжуулах авах, E Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөхөм болно.  

12:36 2020/12/11

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан байна. 

Одоогийн мөрдөж буй Авлигын эсрэг хуулийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг.

Тэгвэл өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог нь хэвээр, зөвхөн дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлтийг тусгасан байна. Мөн АТГ-ын дэд дарга нь төрийн өндөр албан тушаалтанд хамаардаг. Түүнийг Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаагаар хангадаг байсныг энэ удаагийн өөрчлөлтөөр болиулж байгаа аж. 