Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Бизнес эрхлэгчдийг УИХ-ын гишүүн болж байж л эрх ашгаа хамгаалдаг нөхцөл байдал руу түлхэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:37 2020/12/11

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

11:17 2020/12/11

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/2izePcq7hE/

Ц.Даваасүрэн нарын зарим гишүүн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталснаар парламентын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж, хязгаарлаж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үндсэн чиглэлээр УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг огт хязгаарлаагүй. Гишүүдэд салбарын багц хуулийг санаачлахаас бусад бүх эрх нь байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн зарим эрхийг хууль тогтоомжоор хязгаарласан, тэр нь эргээд УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрх болон нээгдэж байгаа” гэв. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнөөдөр хууль санаачлах гэхээр хууль, тогтоол ашиглаж үгүй гэж хэлэхийн төлөө энэ асуудлыг оруулж ирж байна. Энэ тогтоолын төсөлд УИХ-аар хэлэлцэх хуулийн дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлийг баримтална гэсэн байна. Үндсэн чиглэлд ороогүй байна гээд хууль хэлэлцэхийг хойшлуулаад байна гэдэг нь үндсэндээ УИХ нь Засгийн газрын хуулийн хэлтэс болж байгаа хэрэг. 
Худалдааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2023 онд хэлэлцэнэ гэж байна. Үүнийг наашлуулж болох уу. 

Хоёрдугаарт, ажлын байр бий болгодог, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хууль манайд байдаггүй. Бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хуулийг би 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Энэ хуулийг оруулж ирсэн тохиолдолд Үндсэн чиглэлд байхгүй гээд хэлэлцэхгүй байх уу. 

Хууль батлаад, үйлдвэрлээд л байдаг хэрэгжилтэд нь хяналт тавьж чадаж байна уу. Тиймээс би хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуулийг 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирнэ. Энэ хуулийг жагсаалтад байхгүй байна мөн л хэлэлцэхгүй байх уу. 

Бизнес эрхлэгчдийн эрх ашигийн тухай хуулийн тухайд энэ хүмүүсийг Засгийн газартай хэлэлцээрт ордог институцийнх нь хувьд хамгаалсан, хүчтэй болгох хууль оруулж ирэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчдийг УИХ-ын гишүүн болж байж л эрх ашгаа хамгаалдаг нөхцөл байдал руу түлхэж байна. Энэ хуулийг нэн 2021 оны нэгдүгээр улиралд өргөн барьсан тохиолдолд нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг УИХ-ын тогтоолоор хязгаарлаж байгаагүй. Та сонгогдсоноосоо хойш хэдэн хууль санаачилсан бэ.

Бид УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийцүүлэн батлаад Засгийн газрын хуралдаанд оруулж болно, болохгүй гэсэн хариу өгнө. Болохгүй гэсэн хариу өгсөн ч таны хууль санаачлах эрх хязгаарлагдахгүй. УИХ-аар заавал хэлэлцүүлдэг хууль үйлчилж байгаа. Хууль тогтоомжийн давхардал үүсэж байгаа тохиолдолд л болохгүй гэсэн хариу өгч байгаа. 

10:37 2020/12/11

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 онд баталсан. Ингэхдээ бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байртай, нэг цэгийн үйлчилгээтэй байна гэж баталсан. Дээрээс нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, сургалтад хамруулна гэж хуулиар үүрэг хүлээсэн.

Харамсалтай нь энэ орон тоо бүгд өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. 

Тийм учраас бид цаашид хууль батлахдаа тухайн хуулийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүү, техник эдийн засгийн үндэслэлийг давхар шийдэж явах шаардлагатай байна. Үүнийг бид бодлогын баримт бичгүүддээ тусгаж байгаа. 

09:45 2020/12/11

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэлж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.