2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Засаг захиргааны нэгжийн удирдлагууд Элчин сайдуудаас сандал, ширээ худалдаж авах санхүүжилт өгөөч гэж хүсдэг"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус хуулийн 5 дугаар бүлгийн 77.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гадаад бодлогын нэгдсэн байдлыг хангасан байна”, 77.2-т "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээд гадаад улсын ижил түвшний байгууллагатай байгууллага хоорондын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэдэг заалтыг нэмж оруулах саналыг байнгын хорооноос гаргасан байна. Уг саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Засаг захиргааны нэгжийн удирдлагын түвшний хүмүүс гадаад улсаас Монгол Улсын суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайдыг уулзая гэж уриад, янз бүрийн асуудал ярьдаг. 

Наад зах нь орон нутгийн түвшний байгууллагын тавилга, сандал ширээ худалдаж авахад шаардлагатай санхүүжилт гаргаж өгөөч гэдэг. Янз бүрийн гэрээ, хэлэлцээр байгуулдаг. Энэ нь гадаад бодлогын нэгдмэл байдал, улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Ийм эмх замбараагүй байдлыг халах гэж энэ өөрчлөлтийг оруулсан гэж бодож байна” гэв. 

Ийнхүү байнгын хорооны саналыг хуулийн төсөлд оруулахыг 59.4 хувийн саналаар дэмжив. 

 

x