Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянхонгорын гаралтай сэтгүүлч залууг Хүний эрхийг хамгаалах өдөр баривчилж байгаа нь сонин санагдаж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан хүний эрхтэй холбоотой асуудлыг УИХ-ын даргаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Өнөөдөр онцлогтой өдөр. Арванхоёрдугаар сарын 10, Хүний эрхийн баярын өдөр тохиож байна. Мөн өнөөдрөөс 31 жилийн өмнө Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд ардчилсан хувьсгал ялсан өдөр. Энэ өдрийг тохиолдуулан ардчилалд хайртай Монголын ард түмэн, ардчилсан хувьсгалын партизанууддаа баярын мэнд хүргэе. 

Гэхдээ энэ өдөр нэг харамсалтай явдал болоод байна. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчдийн нэгийг барьж хорьсонд сэтгэл эмзэглэж байна. Энэ хүнийг суллуулах тал дээр УИХ-ын дарга Г.Занданшатар та анхаарч өгөөч. Баянхонгорын гаралтай сэтгүүлч залууг Хүний эрхийг хамгаалах өдөр баривчилж байгаа нь сонин санагдаж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэвийг цар тахлын дэглэм зөрчсөн асуудлаар дуудаж мэдүүлэг аваад, явуулсан гэж цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн. Түүнийг баривчлаагүй. 

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Д.Цогтбаатар гишүүн санаачилсан. Энэ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэн шуурхай батлахыг Хүний эрхийг хамгаалах өдөр мэдэгдэж байна.