Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш дөрвөн хүн тутмын нэг нь төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Pew Research Center-ийн шинэ судалгаагаар АНУ-д нийтдээ насанд хүрэгчдийн дөрөвний нэг нь коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарч, гуравны нэг нь мөнгө олох, тэтгэврийн дансаар амь зуух, зургаан хүн тутмын нэг нь найз нөхөд эсвэл гэр бүлийнхнээсээ мөнгө зээлэх болон халамжийн хоол хүнс авсан байдалтай байна.

Бага орлоготой насанд хүрэгчдийн 46% нь тахал эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарсан гэж хариулсан бөгөөд ойролцоогоор гуравны нэг нь (32%) түрээс, моргейжийн төлбөр хийхэд хэцүү байна гэж хариулжээ.

Ажлын байрны хомсдол нь хүн амын тодорхой бүлгүүдийн дунд илүү хурцаар ажиглагдаж байна. Ерөнхийдөө АНУ-ын насанд хүрэгчдийн 25% нь коронавирусийн дэгдэлтээс болж өөрсдийгөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг ажилгүй болсон гэж хариулжээ.

Өнөөдрийн байдлаар ажилгүй болсон иргэдийн тал хувь нь ажилгүй хэвээр байгаа бол 15% нь өөр ажил олохоор эрэлхийлээд байна.

 


Эх сурвалж: pewsocialtrends.org