Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Ямар эр зориг орохоороо Д.Ганбат гишүүн та эрдэмтдийн боловсруулсан хуулийг цүнх баригчдын хууль гэж хэлдэг байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулиар амьдралд ойртсон хөрсөн дээрээ буусан хууль гаргах ёстой. Тийм ч хүлээлт байгаа.

Манай улс бол өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй. Ийм улс оронд засаг захиргааны нэгжийн тухай хуулийг хийхэд хэцүү байгаа байх. Энэ хууль дээр Б.Чимэд багш, Ж.Самбуу гуай шиг хандаж байгаа зүйл алга. 

Одоогийн энэ хууль их учир дутагдалтай байна. Олонхын давуу байдлаа ашиглан даргын туслах байсан, цүнх барьдаг улсыг оруулж ирж байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Д.Ганбат гишүүн та цөөнхийн бүлгийн ахлагч гэдэг үүднээс асуудалд эрүүл саруулаар хандмаар байна. Хуулиа уншмаар юм.

Эрдэмтдийн боловсруулсан хуулийг цүнх баригчдын хууль гэж ямар эр зориг орохоороо та хэлдэг байна. Олон жилийн хөдөлмөр явагдаж байгаа. Зарчмын зөрүүтэй санал дээр тодорхой асуудал ярихгүй, энэ хуулийг хэн бичсэн юм гэх мэтчилэн хариуцлагагүй үг унагаад сууж байж болохгүй” гэлээ.