Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэн: ЗДТГ-ын дарга нарыг улс төрийн албан хаагч болгох ёстой

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Тамгын газрын дарга нарыг яагаад зургаан жил болгосон юм бэ? Түүнээс илүү байж болдоггүй юм уу гэдэг асуудал байгаа. Төрийн албаны хуулийг батлахдаа энэ заалтыг оруулсан. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд дээр тодорхой хугацаа заасан.

Тиймээс төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн тамгын газрын дарга нар зургаан жилийн хугацаатай ажиллаж, нэг удаа сунгаж болохоор болгосон. Ингэж тогтвортой болгохгүй бол болохгүй байгаа юм. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тамгын газрын дарга нарыг бүгдийг нь солих гээд байна гэх мэдээлэл гарч байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль энэ онд батлагдвал тогтворгүй байдал үүсэхгүй гэж бодож байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой гэдэг зүйл алдагдах гээд байна. Энэ зарчмын хүрээнд тухайн салбарын асуудлыг мэдэрч ажиллаж байгаа, олон жилийн туршлагатай гэдэг юм уу, ур чадвартай албан хаагч нар өөрийн хүсэлтээр эсвэл мэргэжлийн ур чадвар муу байх гэдэг шалтгаанаас бусад тал дээр тогтвортой байх гэдэг заалтаар хамгаалагдах ёстой.

Хэрэв бид үнэхээр улс төрийн шийдэл гаргаад үүнийг өөрчилье гэж байгаа бол төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсвэл эрх зүйн байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Хуучин Хэрэг эрхлэх газрын дарга төрийн жинхэнэ албан хаагч байсан. Бид нар улс төрийн албан хаагч болгосон. Магадгүй үүнтэй адилаар засаг даргын тамгын газрын дарга нарыг улс төрийн албан хаагч болгох ёстой" гэв.