Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үнийн өрсөлдөгчгүй оффисын төсөл

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Яагаад үнийн өрсөлдөгчгүй гэж?  Ковидын нөлөөгөөр барилгууд хямдарч, оффисын хэрэгцээ багасаж байна гэж ихэнх нь хэлэх байх.

Гэхдээ нэг биш, нэлээн хэдэн хямралын ард гарсан бизнес эрхлэгчид мэдээж тэгж бодохгүй байгаа. Хямрал бол түр зуурынх, хөл хорио бүүр ч богино хугацааны асуудал.

Хямрал бүрийн дараа өсөлт явагддаг, ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийг бизнес эрхлэгчид аль хэдийн тодорхой хувиар тооцоолон хараад бизнес төлөвлөгөөгө гаргаад цаг наргүй ажиллаж сууна.

Энэ цаг үед алсын хараатай, холын бодолтой, судалгаа тооцоололтой байгууллагууд үйл ажиллагаагаа хумих биш эсрэгээрээ шинэ төсөл, шинэ зорилго, бүтээгдэхүүн өргөжүүлэлт, зах зээл тэлэлтийн бодлогоо боловсруулж байна.

Эрхэм бизнес эрхлэгч танд хамгийн ашигтай хөрөнгө оруулалтыг ...

Үл хөдлөхийн салбарт 12 жилийн туршлагатай, тэр дундаа оффисын төсөл судалгаагаар мэргэшсэн, богино хугацаанд олон төслүүд амжилттай хэрэгжүүлсэн Мастер Группийн 4-дэх төсөл UB Tower Plus-аас худалдан авч оффисын зэрэглэл байршлаа шинэчлээрэй гэж зөв зөвлөе. Жинхэнэ ашигтай хөрөнгө оруулалт байх болно.

 

Яагаад  “UB Tower Plus төслаас худалдан авах ёстой гэж?

Үнийн хувьд өрсөлдөх төсөлгүй хамгийн боломжийн үнэтэй болохоор, бизнесийн томоохон байгууллагууд болон төрийн байгууллагууд төвлөрсөн бизнесийн дүүрэгт байршилтай учраас, орчин үеийн оффисын шийдлийг цогцлоосон болохоор, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээтэй учраас, 200 машины зогсоолтой учраас ашигтай хөрөнгө оруулалт болж чадна.

Мэдээж ашиглалтад ороогүй барилгад бэлэн мөнгө төлөх нь зөв шийдвэр биш гэж та бодож байгаа. Таны зөв учраас оффисоо урьдчилан захиалаад барилга ашиглалтад ортол хуваан төлөх боломжийг, эсвэл банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, урт хугацаанд хүүгүй хуваан төлөх гэх мэт олон сонголтыг санал болгож байна.

Яагаад одоо худалдан авах ёстой гэж?

Яагаад гэвэл тус  төслийн борлуулалт 75% хүрсэн, одоогоор 54 байгууллага оффис захиалах гэрээгээ байгуулаад байна. Сонгох боломжтой цөөн талбай байгаа учир хойшлуулах хэрэггүй, судлаад харьцуулаад үзвэл барилгын зэрэглэл болон байршлаараа, үнэ төлбөрийн нөхцөлөөрөө өрсөлдөгчгүй цорын ганц төсөл болох нь баталгаажна. Тийм ч учраас 2020 оны 7-р сард эхэлсэн төслийн борлуулалт 75% хүрээд байна. Мэдээж салбартаа амжилттай яваа, бизнесээ өргөжүүлж буй байгууллагууд худалдан авалт хийж байгаа нь хөршийн нэр хүнд, үнэ цэнийг илэрхийлэх болно. Түрээслэх биш, өөрсдөө үйл ажиллагаагаа явуулах, өөрийн өмчтэй болох сонирхолтой, owner байгууллагуудтай хөршлөх, бизнесийн хамтрагч болох боломж бүрдэх болно.

2019 онд ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрсэн “UB Tower” барилгатайгаа шилэн хоолойгоор холбогдох “UB Tower Plus”  төсөл нь 2021 оны 11-р сард ашиглалтад орох болно. Ингэснээр 2 барилга дахь 160-170 байгууллагын бизнесийн төвлөрөл бий болно.

Өөрийн бизнесээ өргөжүүлж буй байгууллагууд хамгийн оновчтой байршилд өөрийн давтагдашгүй орон зайг бий болгон дараа дараагийн том нүүдлээ төлөвлөж, бүтээмжээ ахиулах байна. Бизнесийн хамтрагчид тань ойрхон байрлана гэдэг нь цаг хугацаа хэмнэхээс гадна үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Бизнесээ шинэ төвшинд гарган ахиулж, шинэ хамтрагчтайгаа гар нийлэн ажиллах боломжийг бүрдүүлсэн хамгийн таатай хүрээлэл UB TOWER цогцолборт бий болно.

Та хэдийг төлөөд, юу худалдан авах вэ?

А зэрэглэлийн байршилтай

А зэрэглэлийн оффисыг

В-ийн үнээр

Мастер Группийн оффисын төслүүд ашиглалтад орохоосоо өмнө борлуулагдаж дуусдагийн нууц нь энгийн. Ирээдүйд үнэ цэнэ нь улам бүр өсөх  сайн байршилтай, чанартай сайн барилгыг худалдан авах боломж, бололцоо олгосон бодит үнээр санал болгодог.

Улаанбаатар хотод А зэрэглэлийн чанар тав тухыг хангасан 55ш оффисын барилга байна, үүнээс хотын хотын төвөөс 1км радиус дотор 33ш барилга, түүн дотроо 100-с дээш зогсоолтой, худалдах үнэ нь 3.8сая төгрөгийн үнэтэй цорын ганц оффис байгаа нь “UB Tower Plus” төсөл юм.

Одоогооор 1м.кв талбай нь 3,8 сая төгрөгийн үнэтэй байгаа тус төсөл нь төлбөрийн нөхцөлөөс хамаарах үнийн уян хатан бодлоготой. Барилга ашиглалтад орсоны дараа тус төсөл 4.5сая төгрөгийн зах зээлийн үнэтэй учир эрт захиалснаар илүү хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна.

Мөн хаана ч байхгүй төлбөрийн олон сонголттой. Жишээлбэл оффисын урьдчилгаа төлбөр 30%-ийг төлөөд, үлдэгдэл 70%-ийг банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдан төлвөл сар бүрийн төлөлт нь түрээсийн төлбөртэй ойролцоо байх болно. Та өөрийн бизнесээ урт хугацаанд үргэжлүүлнэ гэж боддог л бол энэ боломжийг ашиглах хэрэгтэй. 5жил, 10 жил, эсвэл 15 жилийн турш түрээсийн төлбөр төлөх үү? эсвэл урт хугацааны оффис мортгейжийн зээлд хамрагдах уу? та сонголтоо хийгээрэй.

 
 

Орчин үеийн оффисын шийдэлийг UB Tower Plus төсөл цогцлоосон

Мастер Групп нь оффисын концепци боловсруулахдаа дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ болон олон улсын чиг хандлагыг судалсаны үндсэн дээр төслийн концепцоо боловсруулдаг бөгөөд хамгийн сайн гүйцэтгэгчидтэй гэрээ хийж, төслийн менежментийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг онцлогтой.

Орчин үеийн оффис нь зүгээр нэг ажлын байр биш, дотор нь ажиллах хүмүүсийн тав тухыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай ажиллах орчинг бүрдүүлэх, байгуулагын соёлыг илэрхийлэх цогц шийдэлтэй байх шаардлагатай болсон.

Ийм ч учраас “UB Tower Plus” төсөл нь оффисын өрөөнүүддээ цэвэр усны шугам болон халуун хүйтнээр үлээх ухаалаг удирдлага бүхий агааржуулалтын төхөөрөмж суурилуулж, том цэлгэр цонх, PVC шал, өндөр тааз, шинэлэг тохилог интерьер бүхий нийтийн эзэмшлийн талбай гээд бүх зүйлийг дээд зэргийн байхаар төлөвлөж шийдсэн байна.

Амьдралын онцгой нэгэн хэсэг өрнөдөг ажлын орчин нь эрч хүч, зорилго тэмүүллээр дүүрэн бүтээлч байх хэрэгтэй. UB Tower Plus төслийн оффис бүрт захиралын өрөө, уулзалтын хэсэг, хурлын заал, ажилчдын хамтын ажиллагаа бүтээмжийг дээшлүүлэх хэсэг буюу чөлөөт буюу задгай орон зай, цайны булан гэсэн хэсгүүд төлөвлөх боломжийг судлаж өрөөний хуваалтыг төлөвлөсөн.

 

Ирээдүйд үнэ цэнээ хадгалах нь маш чухал

 

Ямар төслийн үнэ цэнэ өсдөг вэ? тухайн барилгад нэр хүндтэй байгууллагууд байдаг бол, тухайн байршлын эргэн тойронд тансаг зэрэглэлийн барилгууд олон байвал, томоохон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр бол, мөн сургууль цэцэрлэгтэй ойрхон бол, барилга нь гадаад дотоод өнгө үзэмжээ хадгалах арчилгаа тордолгоо сайн хийдэг бол, ногоон байгууламж, гол горхитой ойрхон бол үнэ цэнэ нь өсдөг.  

“UB Tower Plus” төсөл нь Сэлбэ голын хөвөөнд, А зэрэглэлийн барилгууд төвлөрсөн хэсэгт, төр болон хувийн томоохон байгууллагуудтай ойрхон, цэцэрлэг сургуультай ойрхон, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг өөрсдөө хариуцдаг учир барилгын ашиглалт хамгаалатыг сайн хийдэг гээд бүх үзүүлэлтээрээ үнэ цэнээ хадгалж чадах төсөл юм.

 
 
 

Бизнесийн байгууллагын бүх талын хэрэгцээ шаардлагыг хангана

Цаг зав багатай оффисын ажилчдад хэрэгцээтэй үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. UB Tower болон UB Tower Plus төслийн 1-2 давхарт ресторан, lounge, гоо сайхан, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, банк, цэцгийн дэлгүүр гэх мэт олон төрлийн үйлчилгээ төвлөрч байгаагаараа бас нэгэн давуу талыг бий болгож байна.

 
 
 

“UB Tower Plus” төслийн борлуулалтын алба: 7704-4444

 www.ubtower.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.