Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өлсгөлөн үгүй дэлхийн төлөө Herbalife Nutrition компани нэгдэн ажиллаж байна

ikon.mn
2020 оны 12 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий дээр 2 тэрбум хүн хангалттай шим тэжээл авч чаддаггүй бөгөөд цар тахлын улмаас зөвхөн 2020 онд гэхэд л энэ тоо 132 саяар өсөх тооцоотой байна. НҮБ-аас дэлхий нийтээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 2 дугаар зорилгыг “Өлсгөлөнг зогсоох” гэж тодорхойлсон. Энэ нь зөвхөн өлсгөлөнгийн тухай асуудал биш. Байгаль дэлхийн нөөцийг зохистой ашиглаж, хүн төрөлхтнийг тэжээллэг, чанартай хүнсээр хангах тухай асуудал юм. Шим тэжээлийн салбар дахь хамгийн том компанийн хувьд Herbalife Nutrition компани нь 2019 онд Өлсгөлөнг зогсоох шим тэжээл (Nutrition For Zero Hunger) олон улсын санаачилгыг эхлүүлж, 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. “Өлсгөлөнг зогсоох шим тэжээл” санаачилга нь олон улсын 10 гаруй ашгийн тус байгууллагатай хамтран хэрэгжиж буй бөгөөд 120 улс орны 114 сая хүнийг хамарч байгаа аж.

 

Жил бүрийн аравдугаар сард болдог Дэлхийн хүнсний өдрийг энэ жил “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж, цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний чухал хэсэг нь хүнс, хөдөө аж ахуй болохыг тодотгосон. 2019 оны байдлаар 690 сая шахам буюу дэлхийн хүн амын 9 орчим хувь өлсгөлөн, 750 сая гаруй хүний хүнсний баталгаат байдал ноцтой хэмжээнд алдагдсан байдалтай амьдарч байна гэсэн тооцоог НҮБ-ын ХХААБ-аас гаргасан. Эдгээр хүмүүс болон цар тахлаас үүдсэн хямралд хамгийн ихээр нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж байгаа сая сая хүмүүст хямралыг даван туулахад туслахад дэлхий нийт анхаарлаа хандуулан, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эв нэгдэлтэй байхыг энэ өдөр уриаллаа. Herbalife Nutrition компани нийгмийн эмзэг бүлгийг шим тэжээлээр хангах, эрүүл мэндийн боловсрол, шим тэжээлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжих зорилготой Casa Herbalife Nutrition хамтын ажиллагааг 1994 оноос эхлүүлсэн. 2019 онд Casa Herbalife Nutrition Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан дэмжлэг шаардлагатай хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэг 4.75 сая ам.доллар хүрч өмнөх оноос 50% өссөн юм.

Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хоол хүнсний хорогдол, хаягдал, шим тэжээлийн дутагдал, түүнээс үүдэлтэй элдэв өвчлөл зэрэг асуудалтай дэлхий нийт нүүр тулж байна. Жишээлбэл, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрч, хүн төрөлхтний уургийн хэрэгцээ 74 хувиар өснө гэсэн судалгаа бий. Амьтны гаралтай уураг хүлэмжийн хийг өсгөх хамгийн гол шалтгаануудын нэг болдог. Харин Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүдийн уургийн гол эх сурвалж нь шар буурцаг тул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй давуу талтай. Тус компани 2018 оноос хойш 5.2 сая гялгар уутны хаягдал үүсэхээс сэргийлж, тээвэрлэлтийн системийг үр дүнтэй шийдсэнээр 1.25 метр тонн нүүрс хүчлийн хий агаарт ялгарахаас сэргийлж чадсан байна. Мөн дотоод үйл ажиллагаандаа цаасыг халах аяныг 39 улс орон дахь салбартаа эхлүүлж, 328 сая тонн цаас хэмнэж байна. Энэ нь 100 мянган метр квадрат талбайг ойжуулахтай тэнцэнэ. Энэ жил гэхэд Herbalife Nutrition компанийн 24 улс дахь салбар энэхүү аянд нэмж хамрагджээ. 2015 оноос “Формула-1” уургийн коктейлийн савлагааны хуванцрын хэмжээг бууруулснаар 1.4 сая килограмм хуванцар хаягдлаас сэргийлсэн бол 2013 оноос өнөөг хүртэл 200 мянган килограмм хуванцрыг дахин ашигласан байна.

 

Хоол тэжээлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Herbalife Nutrition компани нь өлсгөлөн, хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн дутагдал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр дэлхийн өнцөг булан бүрд хүрэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд одоогоор 700 мянга орчим хүүхэд, гэр бүл тэжээллэг хоол хийх боломжтой болж, 47 мянган хөхүүл эмэгтэйчүүд хүүхдээ эрүүл өсгөх тухай шим тэжээлийн мэдээлэл авч, хүүхдийн эрүүл хөгжлийг дэмжихэд шаардлагатай хүнсний нэмэлт тэжээлээр 40 мянган хүүхдийг хангаад байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.