Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанкнаас Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан хамгийн таатай нөхцөл бүхий гэрээг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, хөгжлийн банкны хувьд “Оюу Толгой” төсөл эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж, компанийн төлбөр тооцоо, ханган нийлүүлэгч болон ажилтнуудын цалин, хадгаламж, зээлийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхийг зорин ажилласаар байна.

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан хорио цээрийн дэглэмийн үед биечлэн уулзалт хийх боломжгүй байгаа ч нөхцөл байдалд уялдуулан хамтын ажиллагааны гэрээнийхээ хугацааг сунгаж, нөхцөлийг нь сайжруулан гэрээг үзэглэх хүндэтгэлийн арга хэмжээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

 

Оюу Толгой ХХК нь дотоодын ханган нийлүүлэгчдийн тогтвортой сүлжээг бий болгоход анхаарч, ханган нийлүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны стандартыг сайжруулах, импортыг орлох шинэ үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход нь дэмжин ажиллах зэргээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Өмнөх гэрээний нөхцөлд хэд хэдэн нэмэлт сайжруулалт оруулсан энэхүү гэрээг байгуулж, ханган нийлүүлэгчдэд зориулсан санхүүжилтийн үргэлжлүүлэн олгосноор хамгийн бага хүүгээр, аливаа шимтгэл, хураамж төлөлгүйгээр богино хугацаанд санхүүжилтээ үргэлжлүүлэн авах боломжтой болж байгаа юм. (Дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3oFOSYZ холбоосоор авна уу) Ингэснээр эдийн засгийн эрсдэл бий болж буй одоогийн нөхцөлд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тогтвортой хүргэхээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно гэж найдаж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь цаашид Оюу Толгой ХХК -ийн ханган нийлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг боломжит хамгийн таатай нөхцөлөөр санал болгосоор байх болно гэдгийг энэ ташрамд мэдэгдэхэд таатай байна.​

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.