Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сард Франкфурт, Сөүл, Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар танилцуулж байгаа юм. Энэ үеэр тэрбээр тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн гурван удаагийн нислэг үйлдэхээр болсныг мэдээлэв.

Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаанд зогсоогоод байсан билээ. 

 

 

https://fb.watch/2fXmYzEoPl/