Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр цагт 30 тонн, жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр өчигдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. 

Үйлдвэрийн барилга нь газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. Нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна.

Мөн үйлдвэрийн түүхий эдийг Тавантолгой ордоос төмөр замаар татах бөгөөд Төв аймгийн Баянзөрлөгийн өртөөнөөс үйлдвэр хүртэл нийт 8.4 км төмөр замыг барьж байгаа аж. Уг барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ. 

Үйлдвэрийн онцлогоос дурдвал: 

  • Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2 -р үйлдвэр, дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх бөгөөд 1, 2-р үйлдвэр нь БНСУ-ын Jeil machinery Co.,LTD компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зургаан шугамтай. Шугам тус бүр нь цагт 30 тонн, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. 
  • Үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг.
  • Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай.
  • Сайжруулсан түлшээ үйлдвэрлэх хатаахдаа галлагааны зуухаар биш хийн түлш /газ/-ээр шатааж, уур үйлдвэрлэн шийдсэн. 
  • Цаашид үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татаж, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбожээ.
  • Цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ /киловольт/ -ын дэд станц бөгөөд 10/0.4 дэд станцууд болох зургаан ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна.
  • Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВт-ын шугам уурхайчин фильтрээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбогдсон.
  • Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах аж. 

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, асуудал хариуцсан яамдын сайд нар болон хотын удирдлага, бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд нээлтийн үеэр хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг