Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар залуусыг зуучилж танилцуулах зориулалттай хиймэл оюуны системүүдийг дэмжихээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газар хүүхэд төрөлтийг нэмэгдүүлж, хүн амынхаа өсөлтийг хадгалах зорилгоор залуусыг хооронд нь зуучилж танилцуулдаг хиймэл оюуны систем бүтээгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ирэх онд одоо хэрэгжиж байгаа болон шинээр эхлэх хиймэл оюуны технологи ашигласан ийм төслүүдэд нийт 2 тэрбум иений ($19 сая) дэмжлэг үзүүлэхээр орон нутгийн төсөвт суулгасан байна.

Хиймэл оюуны технологи нь гэр бүл болох залуусыг илүү нарийвчлалтай, үр дүнтэй зуучилж танилцуулснаар хүүхэд төрөлт нэмэгдэж, хүн амын өсөлт хадгалагдана гэж Японы эрх баригчид найдаж байгаа юм.

Тус улсын хүн ам 2017 онд 128 саяд хүрснээсээ хойш тасралтгүй буурч байгаа. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл 21 дүгээр зууны сүүлээр 53 сая хүрэхгүй хүн амтай болох тооцоо гарчээ.

Эрх баригчид хүн амын өсөлтийг дэмжих төрөл бүрийн арга хэрэглэж байгаагийн нэг нь өндөр технологид суурилсан танилцуулах үйлчилгээ болж байна.

 

Эх сурвалж: BBC