Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Digital Nomadic цуврал вебинараар “Гэрээсээ ажиллаж буй байгууллагууд”-ын амжилттай туршлагаас хуваалцаж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 8
Сурталчилгаа

Гэрээсээ ажиллах соёл нь Google, Twitter гэх мэт гаднын байгууллагуудад хэдэн жилийн өмнөөс амжилттай хэрэгжиж, байгууллага болон ажилтанд маш олон давуу тал олгодог нь туршлагаар батлагдсан билээ. Өнөөдөр Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор энэ соёл нь бизнесийн байгууллагуудад үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхэд туслах цорын ганц арга зам болоод байна.

Яг үүнтэй ижил нөхцөл байдалд, гэрээсээ ажиллах шаардлага тулгарсан олон олон байгууллагууддаа зориулан ажиллах шинэ хэв маягийн талаар хүргэдэг Digital Nomadic Vlog болон Ай Ти Зон компани хамтран Digital Nomadic вебинарыг цуврал болгон хүргэж байна. Уг вебинараар “Гэрээсээ ажиллаж буй байгууллагууд”-ын амжилттай туршлагыг хуваалцаж байгаа ба одоогийн байдлаар нийт 3 цувралыг хүргээд байна. Ингээд вебинарын дугааруудаас та бүхэнд хэрэг болохуйц онцлох санаа, шууд хэрэгжүүлж ашиглах боломжтой аргачлалуудаас танилцуулъя.

 

ЯАГААД гэрээсээ ажиллах вэ?

“Гэрээс ажиллах гэдэг нь хөл хорионы үед түр хугацаанд өрнөөд дуусах зүйл биш, бидний цаашдын өдөр тутмын New Normal буюу Шинэ Хэвшил болох нь тодорхой болсон.”

“Уламжлалт ажиллах арга барилаар буюу цаг бүртгэлээр ажилтны бүтээмжийг хэмжих нь оновчтой биш, тиймээс ажилтны бүтээмжийг ажлын үр дүнд нь суурилж хэмжих нь зүйтэй юм.

ХЭРХЭН гэрээсээ ажиллах вэ?

“Гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд дараах 3 зүйл хэрэгтэй.

  1. Ажилтнууд зөөврийн компьютертой байх – суурин компьютертой ажилтан оффис дээрээ очиж ажиллахаас өөр аргагүй болдог,
  2. Ажилтан байнга онлайн байх шаардлагатай – Хамтын ажиллагааны системээ тодорхойлох, байгууллагын дотоод системийг бүрдүүлэх зэргээр онлайнаар хамтран ажиллах боломжийг ажилтнууддаа нээж өгөх,
  3. Ажилтан хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллахад мэдээллийн аюулгүй байдлыг анхаарах.

Эдгээрийг бүрдүүлсний дараа хамгийн чухал нь байгууллагадаа СОЁЛ болгож хэвшүүлэх хэрэгтэй.”

БҮТЭЭМЖИЙГ хэрхэн хэмжих вэ?

“Өдөр бүр өглөөний SCRUM гэдэг шуурхай хурал хийж, багийн гишүүн бүр 1  минут өөрсдийн хийсэн ажил, өнөөдөр хийх ажлаа ярьдаг ба ямар туслалцаа хэрэгтэй вэ гэдгээ ярилцдаг, ингэснээр хэн юу хийж байгаа билээ гэсэн ойлгомжгүй байдал үүсэхээс сэргийлдэг.”

“Ажилтнуудынхаа бүтээмжийг хэмжихдээ цаг биш үр дүнд нь суурилж хэмждэг ба үүндээ Microsoft Sharepoint, Planner, PowerBI зэрэг системүүдийг түлхүү ажиглаж, гүйцэтгэлийг нь байнга хянаж явдаг.”

“Хүн өөрөө нийгмийн амьтан болохоор хэсэг хугацаанд гэрээсээ ажиллаж эхэлсний дараагаар нийгмийн харилцаагаа үгүйлдэг тул цахим хурлууддаа дүрсээ харж ярих, хамтдаа хийж болох онлайн үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр ажилтнууддаа нийгэмшихэд нь туслах хэрэгтэй.”

Хөл хорионы улмаас гэрээсээ ажиллах гэнэтийн шаардлага тулгарсан, гэрээсээ ажиллах соёлыг нэвтрүүлэх гэж байгаа байгууллагуудад зориулан вебинарын зочдын маань зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Хэрхэн, яаж ажиллах, бүтээмжээ хянах талаар хүний нөөцийн бодлого журам гаргах,
  2. Дэд бүтэц, технологийн орчноо бэлэн болгох,
  3. Ажилтнуудын буюу хувь хүний ажлын зохион байгуулалтыг анхаарах
  4. Чухал мэдээлэл алдагдахаас сэргийлэх буюу мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Та вебинарын дараагийн дугаарт оролцох бол ЭНД дарж бүртгүүлээрэй. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.