Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Раднаасэд: АТГ-ыг татан буулгах ажиллагаа эхэлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:23 2020/12/08

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Монгол Улсын 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Энэ хуулийн төсөл бидний нэгдэн орсон конвенцыг зөрчиж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь улс төрийн хүсэл зоригоос хамаардаг. Даргыг нь хэн томилох вэ гэдгийг олон талаас нь ярьж байж 2008 онд хууль нь батлагдсан түүхтэй. 10 гаруй жилийн дараа энэ байгууллагыг татан буулгах ажиллагаа эхэлж байна гэж харж байна. Яагаад гэвэл даргыг хэн, хаанаас томилох вэ гэдэг нь өөрөө энэ байгууллагын тогтолцоотой холбоотой асуудал юм. Хамгийн том асуудал нь энэ. 

Хоёрдугаарт, Монгол Улсын Авлигын индекс гэж зүйл бий. Түүгээр хууль тогтоомж, мэдээллийн ил тод байдал зэрэг олон зүйлийг харж үнэлдэг. Энэ өөрчлөлтийг хийснээр манай индекс дахиад доошоо унах нь. Үүнийг тооцож үзсэн юм болов уу. 

Ер нь Засгийн газрын дэргэд олон мөрдөх алба хэрэггүй. Мөрдөн албыг прокурорт нь өгдөг юм уу эсвэл цагдаатай нийлүүл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг, мэдээллийн ил тод байдлын хангадаг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байгууллагаа УИХ дэргэдээ авч үлддэг юм уу. Иймэрхүү байдлаар явах ёстой юм болов уу гэж бодож байна. 

Ийнхүү санал хураалт явуулахад, гишүүдийн 61.1 хувь нь АТГ-ын дэд даргыг дарга нь томилдог болох өөрчлөлтийг дэмжив. 

16:06 2020/12/08

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгээс дараах тайлбарыг өглөө. 

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: АТГ-ын дэд дарга нь төрийн албан тушаалтад хамаардаг. Түүнийг Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаагаар хангадаг байсныг энэ удаагийн өөрчлөлтөөр болиулж байгаа. 

Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны ангилалд багтдаг албан тушаалын жагсаалтаас АТГ-ын дэд даргыг хасаж байгаа. 

15:00 2020/12/08

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Уг тогтоолын төслийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлжээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан байна. 

Одоогийн мөрдөж буй Авлигын эсрэг хуулийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг.

Тэгвэл өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог нь хэвээр, зөвхөн дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлтийг тусгасан байна.  

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаас уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг эцэслэн шийднэ. 