Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн юм. 

Гэвч хохирогч Ш.Баярсайхан шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатад долоон  жилийн хорих ял оногдуулсан юм.