Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 60%, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 12%-аар өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр нийт 785 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүний 340 нь зөрчлийн, 7 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 37 хэрэг бүртгэгдсэн бөгөөд согтуугаар автомашин жолоодсон 12 тохиолдол гарсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн долоо хоногоос 25-аар буюу 60%-аар өсжээ. 

Мөн тус хугацаанд 104 хүнийг эрүүлжүүлэн саатуулсан нь өнгөрсөн долоо хоногоос 11-ээр буюу 12%-аар өссөн байна. 

 
ЦЕГ