Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Хөл хориог сунгах санал одоогоор гаргаагүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын тархалттай холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Тэр дундаа Улаанбаатар хот болон гурван аймагт арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. 

Энэхүү хатуу хөл хориог он дуустал үргэлжлүүлэх саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхлээд байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Манай яамны зүгээс хөл хориог сунгах эсэх талаар одоогоор ямар нэгэн санал Улсын онцгой комисст хүргүүлээгүй байна. Хөл хориог үргэлжлүүлэх тухай асуудал яригдаагүй" гэсэн хариулт өгөв.