Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нярай хүүхдийнхээ цогцсыг хаясан эмэгтэйг илрүүлжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 11:20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс нярай хүүхдийн цогцос олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн нярайн эх болох 28 настай эмэгтэйгг олж илрүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар тэрбээр 4.2 килограмм жинтэй ургийг амьгүй төрүүлж, гялгар уутанд хийн хогийн цэгт хаясан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ хэргийг шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.

Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тухай тусгайлан заасан байдаг.

Тус хуулийн 16.3.1-д зааснаар: Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай.

Хэрэв хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.