Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: УИХ-ын сонгуулийн үеэр үзэл бодлоор дүгнэж, баримт мэтээр мэдээлсэн агуулга бүхий мэдээлэл 45%-ийг эзэлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ардчиллын төлөө үндэсний сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс УИХ-ын сонгуулийн үеэр сонгогч олонд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарыг цогцоор нь үнэлж, мониторинг хийжээ.

Ингэхдээ улс төрийн холбогдол бүхий худал, бүрэн бус, дэгсдүүлсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархаж, иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандах замаар Монгол дахь улс төрийн мэдээллийн орчныг тодорхойлсон аж. 

Тэгвэл уг мониторингийн үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 

Судалгааны үеэр уламжлалт хэвлэл мэдээлэл, цаг үеийн мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үед хэрхэн ажилласан талаар судалсны зэрэгцээ 40 хүртэлх насны иргэдийн мэдээлэл хүлээн авах, ашиглах, шүүмжлэлтэйгээр дүгнэх, бүтээх, бусдад дамжуулах зан үйлийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн хамгийн их дагагчтай групп, пэйж хуудсанд цацагдсан мэдээллүүдийг ашигласан гэдгийг Хэвлэлийн хүрээлэнгээс онцлов. 

2020.06.02-23-нд фэйсбүүкээр түгээсэн сонгуулийн мэдээллээс харвал:

  • Сэтгүүл зүйн бүтээл- 23%
  • Төөрөгдүүлсэн, ухуулсан, бүрэн бус мэдээлэл, үзэл бодол- 62%
  • Улс төрийн /сонгуулийн хууль ёсны сурталчилгаа- 15%-ийг тус тус эзэлжээ.

Мониторингийн үр дүнгээс онцолбол: 

  • Нийгмийн мэдээллийн сүлжээнээс сонгон авч судалсан сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгстүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байсан.
  • Уламжлалт мэдээллийн хэрэгслээр, тухайлбал өдөр тутмын сониноор түгээдэг сонгуулийн сурталчилгааны давтамж 2012 оноос хойш 75 хувиар буурсан. 2012 онд өдөр тутмын сонины нэг дугаарт зургаан сурталчилгаа байсан бол 2020 онд 1.5 болов.
  • Үзэл бодлоор дүгнэсэн, үзэл бодлыг баримт мэтээр мэдээлсэн агуулга сонгуультай холбоотой мэдээ 45% байв.
  • Төлбөртэй байх магадлалтай, далд хэлбэрийн сурталчилгаа нийт агуулгын 76%-ийг эзэлж байв.
  • МАН-ын далд сурталчилгаа 2012 онд 43% байсан бол Засгийн эрх барьсан жилүүдэд 20-30% бага, харин АН-ын далд сурталчилгаа сөрөг хүчин байсан жилүүдэд МАН-аас 20% илүү байв.
  • Судалгааны явцад бүртгэсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 82% нь ТВ-9 телевизээр цацагдсан. 
  • Сонгуулийн сурталчилгааны үеэрх нийт мэдээлэл, сурталчилгаанд эмэгтэй нэр дэвшигчдийн дурдагдсан байдал 20% байсан аж.
  • Эмэгтэй нэр дэвшигчдийн хэлсэн үгнээс эшэлсэн агуулга фэйсбүүкээр тараагдсан байдал нь 2016 онтой харьцуулахад 5-7%-аар өссөн байсан.