2021/02/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.49₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
21:00
S20
-3°
22:00
S26
-4°
23:00
S26
-4°
00:00
S26
-5°
01:00
S26
-5°
02:00
S26
-6°
03:00
S26
-7°
04:00
S26
-9°
05:00
S26
-10°
06:00
S26
-12°
07:00
S26
-13°
08:00
S26
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн бус экспорт болон ЖДҮ эрхлэгчдэд зориулсан 230 тэрбум төгрөгийн зээлийг 6 банк олгож байна

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхайн бус экспорт болон ЖДҮ эрхлэгчдэд зориулан энэ оны дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн зээл олгохоос 175 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. 

Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгожээ.  

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкнаас баталсан шалгуурыг хангасан уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.

Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь дээр дурдсан харилцагч банкандаа хүсэлт гаргах, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.

Монголбанкны тушаалтай ЭНД дарж, бүрэн эхээр нь танилцана уу. 

x