Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үйл ажиллагаа нь доголдсон ААН-д дэмжлэг үзүүлэх талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх” талаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ. 

Асуулгад "ЖДҮ эрхлэгчдийг дэмжих ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж, хэчнээн ажлын байрыг хадгалж чадсан бэ? Өдрийн орлогоороо өнөө маргаашийн хоолоо залгуулж буй 180 мянган иргэнээ дэмжихэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Хүүхэдгүй өрхүүд цар тахлаас сэргийлэх Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ? Монгол Улсын төсвийн орлогын тал хувьд хүрэхүйц буюу 1.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгө зарцуулсан хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнгийн талаарх тайланг ирүүлнэ үү?" зэрэг асуудлыг тусгасан байна. 

АСУУЛГА: 

 
 

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ