Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бригадуудыг дэмжих салбар нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар” байгуулагдлаа. Уг салбар нь төсөлд хамрагдан мэргэшиж байгаа бригадууд, барилгын салбарт ажиллаж буй Бичил, жижиг, дунд /БЖД/ бизнес эрхлэгчдийг“ногоон ажил”-ын байранд зуучлах, сургаж дадлагажуулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сард байгуулагдсан юм. Бригадуудыг төслийн хүрээнд дулаалгын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд сургаж дадлагажуулахаас гадна, дулаалгын ажил гүйцэтгүүлэх хүсэлтэй хэрэглэгчидтэй холбон зуучлах, тэднийг нэмэлт орлоготой болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгыг дэвшүүлэн “Чингэлтэй дүүрэг дэх салбар” үйл ажиллагаагаа явуулж байна.

“Дулаан шийдэл” төсөл нь Улаанбаатар хотод чанарын баталгаатай дулаалгын чиглэлийн зах зээлийг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэхүү дулаалгын чиглэлийн зах зээл нь нэг талаасаа буюу эрэлт талаасаа хувийн сууцаа дулаалах сонирхолтой иргэдийг, нөгөө талаасаа буюу нийлүүлэгч талаасаа чанарын шаардлага хангасан дулаалгын материал нийлүүлэгч, байшингийн дулаан алдагдал, дулаалгын тооцоог хэмжих мэргэжлийн эрчим хүчний зөвлөх, дулаалгыг хийж гүйцэтгэх бригадууд, санхүүгийн асуудлыг “ногоон зээл”-ийн хүрээнд шийдэх банк, санхүүгийн байгууллагуудтай тус бүр холбож, хамгийн сүүлд нь эрчим хүчний аудитораар үнэлгээ хийлгэн баталгаажуулснаар дуусах цогц систем юм. Энэхүү дулаалгын чиглэлийн зах зээлийн хамгийн чухал хэсэг бол чанарын шаардлага хангасан, зөв аргачлалаар дулаалгын ажлыг хийж гүйцэтгэх барилгын салбарт ажиллаж байгаа бригад болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар” нь төслийн хүрээнд байгуулагдсан Салбар хэдий ч төсөл дууссаны дараа ч тогтвортой үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлөөр хангагдаж байна. Сургалтад хамрагдсан бригадуудыг гэрчилгээжүүлж, дулаалга хийлгэх хүсэлтэй айл өрхүүдтэй холбон зуучилснаар дулаалгын чиглэлийн зах зээлд чанартай үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бий болгох боломжийг бүрдүүлж байна.

“Дулаан шийдэл” төслийн суурь судалгааны хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч болон бригадуудыг бүртгэлжүүлж, Улаанбаатар хотын хэмжээнд бригадуудын мэдээллийн санг анх удаа үүсгэснээр тэдгээрийн ажлын туршлага, мэргэжлийн чадавх, эдийн засгийн нөхцөл байдал, ажиллах хүчний мэдээлэл зэргийг багтаасан мэдээллийн сантай болсон. Тус судалгаан дээр үндэслэн, дулаалгын чиглэлийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх сонирхол бүхий, нэмэлт орлоготой болж “ногоон ажил” эрхлэх хүсэлтэй бригадуудыг сонгон шалгаруулж сургалтад хамруулан дадлагажуулснаар одоогийн байдлаар нийт 13 бригад тогтвортой үйл ажиллагаагаа эрхэлж байна. Бид төслийн хүрээнд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сард зохион байгуулсан бөгөөд нэмэлтээр 17 бригадуудыг сонгон шалгаруулан сургаж эхлээд байна. Төслийн үргэлжлэх хугацаа буюу 2021 он гэхэд бид нийт 50 бригадуудыг сурган дадлагажуулж, тогтвортой нэмэлт орлоготой болгож, холбон зуучлах үйл ажиллагааг явуулсан байхыг зорьж ажиллаж байна. Дараагийн шатны нээлттэй сонгон шалгаруулалт нь 2021 оны 2 дугаар сард явагдах тул сонирхсон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бригадууд бидэнтэй холбогдон төсөлд хамрагдах боломжтой.

“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУ-ын ТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс ОУ-ын ТББ нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

Хэрхэн холбогдох вэ:

Та бүхэн “Дулаан шийдэл” төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу. Үүнд:

  • Жэрэс ОУ-ын ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан И.Одончимэг Утас: +976-75052000, И-мэйл: o.idersaikhan@geres.eu, Вэб: www.dulaalga.mn
  • Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар”:

Утас:  +(976) 7011 1515, И-мэйл: geres_pc@mnca.mn

Вэб:  www.mnca.mn,

Фб:  www.facebook.com/www.mnca.mn

 

* * *

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.