Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гадуур амьдардаг МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, СЭЗИС-ийн орон нутаг явах оюутнуудаас өглөө 08:00 цагаас эхлэн PCR шинжилгээ авна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, СЭЗИС-ийн орон нутаг явах оюутнуудыг маргааш буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр коронавируст илрүүлэх PCR-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

Иймд тухайн сургуулиудад суралцдаг, оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг дараах байршлууд дээр өглөөний 08:00 цагаас эхлэн шинжилгээ авах аж.

Ингэхдээ,

  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд очих,
  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй,
  • Өөрийн амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож очих,
  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг хэрэгтэйг анхааруулж байна.

Шинжилгээ авах байршлууд:

 

 

Эх сурвалж: БШУЯ