Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн дахин нэг эмчийн эхний шинжилгээ эерэг гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн дахин нэг эмчийн түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээ эерэг гарчээ.

Өнөөдөр тус төвийн Сүрьеэгийн тасгийн эмчээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад сул эерэг гарсан болохыг албаны эх сурвалж баталлаа. 

Эргэн сануулахад, одоогоор ХӨСҮТ-ийн 11 эмч, сувилагч, ариутгалын хоёр ажилтан коронавирусийн халдвар авсан бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайжирсан, эмчилгээ хийлгэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.