Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад КОВИД-19 халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсаар байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 220 улс, газар нутагт 66.3 сая хүн COVID-19-ийн халдвараар өвчилж, 1.53 сая хүн амиа алдаад байна.

Монгол улсад дотоодын халдвар арваннэгдүгээр сарын 11-нд гарснаас хойш COVID-19 Улаанбаатар хотоос гадна долоон аймагт 397 бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 842 болоод буй.

Үүнээс 445 нь буюу 52.8% нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 397 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах халдвар 1.3 хувьтай, кластер голомт дахь дотоодын халдвар 46 хувьтай байна. 

График 1. Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт халдварын тохиолдол (2020.12.05-ны байдлаар)

Арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаагаас

  • Цэргийн төв эмнэлэгт 205
  • ХӨСҮТ-д 256 хүн
  • Сэлэнгэ аймагт 4 хүн эмчлүүлж байгаа юм.

График 2. Монгол Улсад бүртгэгдсэн дотоодын халдварын тархвар зүй

Монгол улсад гарсан КОВИД-19-ийн дотоодын халдварын тархвар зүйн муруйгаас харахад арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш өвчлөл өдөр бүр тасралтгүй бүртгэгдэж, 11 дүгээр сарын 20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.

Цаашид аажим буурах төлөв ажиглагдаж байсан боловч арванхоёрдугаар сарын 2-оос эхлэн дахин нэмэгдэх байдал харагдаж байна.

График 3. КОВИД-19-ийн халдвар илэрсэн аймгууд

Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улсын төмөр замын дагуух 5 аймаг, Улаанбаатар хот болон Архангай аймагт КОВИД-19-ийн өвчлөл бүртгэгдэж, төмөр замын дагуух бүс нутгаас нэг аймаг руу голомтын хүрээ тэлсэн байна.

Манай улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн өвчлөлийн насны бүтцийг харахад 30-39-насны залуучууд илүүтэй өвчилжээ.

20-49 насныхан буюу нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог хүмүүс илүүтэй өвчилж байгаа нь олон нийтийн дунд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэйг харуулж байна. 

График 4. Улаанбаатар хотын өвчлөлийн тархвар зүйн муруй, өдрөөр

Нийслэлийн 7 дүүргийн 27 хорооны нийт 99 иргэн халдвар авсан бөгөөд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хороодод 82.4% буюу дийлэнх хувийг эзэлж байна. Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүргээс бусад дүүрэгт халдвар бүртгэгдээд байгаа юм.

Хүснэгт. Улаанбаатар хотын өвчлөл дүүрэг, хороогоор

Дүүрэг

Хороо

Тохиолдлын тоо

1

БГД

1, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 18-р хороо

26

2

БЗД

4, 10, 14, 15, 22-р хороо

24

3

СБД

7, 12, 13, 16, 18-р хороо

16

4

СХД

1, 7, 16, 19, 20, 29-р хороо

15

5

ХУД

4, 10, 16, 21-р хороо

16

6

ЧД

19-р хороо

1

7

БНД

4-р хороо

1

Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа өвчлөл 10-19 нас болон 30-39 насанд хамгийн өндөр, эмэгтэйчүүд арай илүү өвчилжээ.

Улаанбаатар хотод 3 томоохон голомт /Энхсаран, ЭМА-аас бусад / идэвхтэй хэвээр байна.

Хавьтлын хяналт:

Хяналтад байгаа ойрын хавьтлын тоо: 1,168 байгаагаа 

  •      Шинжилгээнд хамрагдсан: 1,156
  •      Шинжилгээ үргэлжилж байна: 75

Хоёрдогч хавьтлын тоо: 18,299 байгаагаас

  • Шинжилгээнд хамрагдсан: 18,299
  • Эерэг: 0
  • Сөрөг: 18,299

Улаанбаатар хотод дотоодын кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш голомтыг өргөтгөн нийт 107,234 шинжилгээ хийсэн. Үүнээс гадна халдвар бүртгэгдсэн болон эрсдэлт бүлгийн 70,000 өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг энэ сарын 11-нийг хүртэл зохион байгуулах ажил эхлээд буй.

Коронавирусийн халдвар иргэдийн дунд тархах эрсдэл өндөр байгааг автобусны жолоочийн кэйсээс харж болно. Ялангуяа, манай улсад хүн хоорондын зай барихгүйгээс халдварт өртөх тохиолдол дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгааг ЭМЯ мэдээлсэн. Иймд хүн хоорондын зай барьж, амны хаалтаа тогтмол зүүж, халдварт өвчнөөс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна.