2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°

"Гэрийн ажиглалт гэсэн тэмдэглэгээ наах ажлыг тухайн орон нутгийн Онцгой комисс нь шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийн 14 хоногийн гэрийн ажиглалтад Өвөрхангай аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ Цагдаагийн газар, тухайн сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж буй.

Гэрийн ажиглалтад байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж буй. Энэ нь коронавирусийн сэжигтэй болон халдвартай тохиолдол биш гэдгийг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

"Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалт гэсэн тэмдэглэгээ наасан тохиолдол байхгүй"

Энэ тухай МХЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Улаанбаатар хотод ингэж тэмдэглэгээ хийсэн тохиолдол байхгүй. Тухайн тэмдэглэгээг наах эсэхийг тухайн орон нутгийн Онцгой комисс нь өөрсдөө шийдвэрлэж буй бөгөөд дан ганц тухайн аймгийн мэргэжлийн хяналтын газраас шийдвэр гаргаагүй. Гэхдээ тухайн тэмдэглэгээ нь айлд олноороо цуглах, тусгаарлалтын дэглэм зөрчих зэрэг эрсдлээс сэргийлэх зорилготойгоор аймаг, орон нутгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр болов уу" гэсэн мэдээлэл өглөө.

Иймд Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байх хэрэгтэйг Өвөрхангай аймгийн МХГ-аас анхаарууллаа.

Мөн коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчиж Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.

x