2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°
10:00
S32
-12°

"Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээг халдвар голомтолж тархсан болон хавьтлын 40 хорооны иргэдэд хийхээр сонгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.

НОК-ийн Нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 17,780 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 17,334 нь PCR шинжилгээ хийлгэсэн бол үлдсэн нь түргэвчилсэн тестээр шинжилгээ хийлгэжээ.

Мөн коронавирусийн халдвар илрүүлэх зорилготой "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээ хийгдэж эхэлсэн бөгөөд 70 мянган хүнд шинжилгээ хийхээр төлөвлөгдсөн. Үүнд халдвар голомтолж тархсан болон хавьтлын 40 хорооны иргэдэд шинжилгээ хийхээр сонгосон.

Өчигдрөөс эхэлсэн энэхүү шинжилгээнд 13,050 иргэн хамрагджээ. Шинжилгээ хийх үйл явц үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 10-н гэхэд сорьцуудыг авч дуусгахаар төлөвлөж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/714482599491808

 

x