2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°

Л.Зэндмаа: Нийслэлээс орон нутаг руу явах иргэдийг шинжилгээгүй гаргаагүй

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа "Хоёр хоногийн өмнө НОК-оос орон нутагт зорчих иргэдэд халдвар илрээгүй тул шинжилгээний ирсэн бичиг нь заавал шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ гэж байсан. Дараа нь ЭМЯ-наас тайлбар хийхдээ заавал шинжилгээний бичиг шаардана гэсэн. Тэр бичиг ямар учиртай вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Нийслэлийн хувьд, орон нутаг руу явах иргэдийг шинжилгээгүй гаргаж байгаа тохиолдол байхгүй. Хүмүүс түүнийг арай буруугаар ойлгосон байх. Шинжилгээ хийлгэсэн хүмүүс 24-48 цагийн дотор орон нутаг руу гарах ёстой гэж ярьж байсан. Харин цахимд бага зэрэг саатал гарсантай холбоотойгоор иргэд шинжилгээнийхээ хариуг хугацаандаа авч чадаагүй тохиолдол гарч байсан юм. Ингээд шинжилгээнийх нь хариу гаралгүй 48 цагаас хойш хүлээгдээд ирсэн байхад товчоодоор нэвтрүүлэхгүй байна гэх асуудал гарсан. 

Тиймээс тухайн иргэний шинжилгээний хариу 48 цагаас хэтэрч гарсан бол түүний шинжилгээг үндэслэж, товчоодоор саадгүй нэвтрүүлээрэй гэсэн утгатай албан бичиг байсан" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1064710290608817

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x