2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
21:00
S31
-13°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°

А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн ажлын газрын 500 орчим хүнээс коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Өмнө орны тоо 1,000 ор байгаа гэх мэдээллийг өгч байсан ч одоо эмчлэгдэж байгаа хүмүүсийн тоо 460 гаруйд хүрлээ. Иймд халдвартай хүмүүсийг эмчлэх орны тоог нэмэгдүүлсэн үү?

Д.Нарангэрэл: - Иргэдийг эмчлэх орыг бэлдэж, бэлэн байдлыг ханган ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д өвчтөнүүдийг эмчлэх ор хүрэлцээтэй байна. Дээр нь Яармагийн 300 ортой  эмнэлгийн бэлэн байдлыг хангасан. Түүнээс гадна аймаг орон нутагт нь ч өвчтөнүүдийг эмчлэх арга хэмжээ авч эхэлсэн.

Иймд улсын хэмжээнд коронавирусийн өвчтөнүүдийн ор, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж хангалттай хэмжээнд байна.

-Эдгэрсэн хүмүүст хяналт тавьж байгаа юу?

А.Амбасэлмаа: -Эдгэрсэн хүмүүсийн хувьд бид өмнөхтэйгөө адилхан арга хэмжээгээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, бид ХӨСҮТ-өөс тухайн хүний биед вирус илрэхгүй болсон үед буюу эдгэрсний дараа гаргаад 14 хоног сувилалд байрлуулж буй.

Ингэхдээ мөн хоёр удаа шинжилгээ авдаг. Дараа нь гэрийн ажиглалтын 14 хоногт байлгаж байгаа юм.

Гэрийн ажиглалтад байх хугацаанд ч түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, бүх ажиглалт дууссаны дараа гэрээсээ гарч, хэвийн амьдралдаа шилжихийг зөвшөөрч байгаа.

Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалга дээр шошго наах зэрэг асуудал байхгүй. Эдгэрээд гарсан учраас тэр хүн хяналтаа давсан гэсэн үг.

-Автобусны жолоочийн ойрын хавьтлаас өнөөдөр халдвар илэрснийг мэдээллээ. Ер нь жолоочийн хавьтлуудыг сайн тодорхойлсон уу?

А.Амбасэлмаа: - Жолооч нь арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй байсан. Гэхдээ бид тухайн автобус баазад хамт ажилладаг, тун ойрынх нь хүмүүс гээд нийт 17 хүнийг тусгаарлан ажиглаж, шинжилгээ авч байна.

Түүнчлэн "Автобус-1" баазын 500 гаруй ажилтанд түргэвчилсэн тест болон PCR-ын шинжилгээнд оруулахад халдвар илрээгүй.

Бид халдварын хавьтлуудыг тооцохдоо тухайн хүнд халдвар илэрснээс буюу эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног болон илрэхээс өмнөх 24-48 цагт тухайн хүнтэй харилцсан хүнийг ойрын хавьтал гэж үзэж, тусгаарладаг журамтай.

Харин бид энэ хугацааг илүү өргөн болгож, илрэхээс өмнөх 5-6 хоног илэрснээс хойш хугацааг дахин долоо хоногоор сунгаж авч үзэж, нийт иргэдийн дунд халдвар тараахгүйн тулд тусгаарлаж шинжилгээ авч байгаа.

Мөн бусад иргэнд хийж буй шинжилгээ нь өргөн хүрээний тандалт, судалгаа юм. Сүүлийн гурван хоногт л гэхэд бид 40,000 орчим хүнийг коронавирус илрүүлэх тандалтын шинжилгээнд хамруулсан.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1064710290608817

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x