2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
21:00
S31
-13°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°

Хоорондын зай бариагүйн улмаас COVID-19 халдварт өртсөн тохиолдол Монголд олон улсынхаас 2 дахин өндөр байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл COVID-19 цар тахлын үед хүн хоорондын зай барих ач холбогдлын талаар мэдээлэв.

Тэрбээр “Халдвараас сэргийлэх хамгийн чухал аргын нэг бол зай барих явдал юм. Дэлхий дахинд амны хаалт зүүхээс гадна зай барих нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг нотолсон. 

Тухайлбал, АНУ-ын Өвчин судлалын төвөөс хийсэн судалгаагаар хүн хоорондын зай барьснаар нэг өдөрт халдвар тарааж болох хүний тоог 75 хувиар бууруулна гэсэн үр дүн гарчээ.

Нэг халдвар авсан хүн зай бариагүй бол 2.5-4 хүнд халдвараа тараах эрсдэлтэй гэж дэлхий нийтэд үзэж буй. Гэтэл манай улсын хувьд, нэг хүн 6-8 хүнд халдвар тарааж байна.

Энэ нь хэдийгээр бид өргөн уудам газар нутагтай ч бие биетэйгээ ойрхон харьцдаг болохыг харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, манай улсад халдвартай нэг хүн зургаан хүнтэй ойрын зайнаас харьцлаа гэх бодоход 30 хоногийн дараа 2,400-3,200 хүн халдвар авсан байх магадлал өндөр байна.

Иймд ойрын зайнаас аль болох харьцахгүй байж 1.5-2 метрийн зайг баримтлах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ бид зай барих огт боломжгүй бол гадаад болон дотоод орчинд зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатайг сануулъя" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1064710290608817

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x