Сэлэнгэ аймагт халдвартай иргэдийг эмчилж эхэлжээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэлсэн. Тус аймагт одоогоор дөрвөн батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр иргэний биеийн байдал хөнгөн байна" гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр “Улсын хэмжээнд халдвар авсан хүмүүсийн 1,000 гаруй ойрын хавьтал болсон хүн бий. Үүнээс 500 гаруй хүний эхний 14 хоногийн ажиглалт тандалтын хугацаа нь дууссан учраас тусгаарлан ажиглах байрнаас гаргаж, гэрийн хяналтын 14 хоногт шилжүүлсэн.
Бид одоогоор давтан шинжилгээ хийх, гэрийн ажиглалтад орсон иргэдээ хянах ажлыг идэвхтэй зохион байгуулж байна" гэдгийг нэмж хэллээ.
ВИДЕО: