2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
06:00
S29
-11°
07:00
S31
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-9°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S30
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс саран дээр төрийн далбаагаа мандуулсан дэлхийн хоёр дахь улс болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг

Хятад улс нь дэлхийн дагуул саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь улс болж түүхэнд бичигджээ.

Одоогоос 51 жилийн өмнө 1969 онд АНУ-ын Аполло 11 багийнхан саран дээр хөл тавихдаа төрийн далбаагаа гадаргуу дээр нь зоож үлдээсэн байдаг.

Өчигдөр Хятадын үндэсний сансар судлалын байгууллага тус улсын таван таван хошуутай улаан далбаа сарны гадаргууд суурилагдсан байгааг харуулсан гэрэл зургийг тараажээ.

Пүрэв гарагт сарны хөрснөөс дээж аваад буцахдаа Chang’e-5 хөлөг энэ зургийг буулгасан юм байна.

Chang’e-5 хөлөг сарнаас авсан 2 кг орчим жинтэй чулуу, шорооны дээжээ Өвөр Монголын талд энэ сарын дундуур буулгахаар төлөвлөж байгаа. 

Хэрвээ энэ зорилт амжилттай биелбэл Хятад улс нь сарнаас дэлхийд дээж авчирсан гурав дахь улс болж АНУ, Зөвлөлтийн дараа түүхэнд бичигдэнэ.

Хамгийн сүүлд Зөвлөлт Холбоот Улсын илгээсэн Луна 24 хөлөг 1976 онд сарны хөрснөөс цуглуулсан дээжээ дэлхийд авчирч байжээ.

Хятад улс 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисгэгчээ тойрог замд илгээж чадсан юм. Харин 2019 оны нэгдүгээр сард саран дээр станц буулгаснаар сансрын их гүрэн болсноо зарлаж байв.

 

Эх сурвалж: The Guardian

 

x