2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
06:00
S29
-11°
07:00
S31
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-9°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S30
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцин бий болсон ч цар тахал дуусах болоогүйг ДЭМБ анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг

Коронавирусийн эсрэг вакцин бий болсон ч цар тахал дуусах болоогүй, вирустэй хийх тэмцлээ сулруулж болохгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагууд өчигдөр улс орнуудын засгийн газрууд, ард иргэдэд анхааруулжээ.

Швейцарийн Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Вакцин бүтээх ажилд ахиц дэвшил гарснаар хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Гэсэн хэдий ч Covid-19 цар тахал дуусах нь гэсэн буруу ойлголт дэлгэрч, назгайрал бий болохоос ДЭМБ болгоомжилж байна” гэж хэлсэн байна.

Түүний хэлснээр цар тахал дуусах хараахан болоогүй бөгөөд хэр удаан үргэлжлэхийг вакцин биш, улс орнуудын эрх баригчид, ард иргэдийн авах арга хэмжээ эцэслэн шийдэх гэнэ.

Өчигдөр бас ДЭМБ-ын яаралтай тусламжийн эксперт Майк Райан вакцин нь коронавирустэй тэмцэх гол зэвсэг мөн боловч дангаараа цар тахалд цэг тавьж чадахгүйг анхааруулжээ.

“Вакцин нь Covid-19-ийг шууд тэглэх зүйл биш” гэж тэр хэлсэн юм.

ДЭМБ нь коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилготой COVAX хөтөлбөрийг дэмжиж байгаа. Уг хөтөлбөрт сүүлийн байдлаар дэлхийн 189 улс нэгджээ.

“2021 оны төгсгөлд хамгийн багадаа 2 тэрбум тун вакцин бүрдүүлж, COVAX-д нэгдсэн орнуудын хүн амын 20 хувийг дархлаажуулах нь бидний зорилго юм” гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумя Сваминатан өчигдрийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Үүний үр дүнд цар тахлын хамгийн хурц дэгдэлтийг зогсоож, дэлхий даяар хүний эндэгдлийн тоог бууруулж чадна гэж үзэж байгаагаа тэр тайлбарлажээ.

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Их Британи улс анх удаа Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосноор ирэх долоо хоногт хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлэхээр болоод байна.

Уг вакцинд АНУ-ын засаг захиргаа ирэх долоо хоногт зөвшөөрөл олговол тус улс 2020 онд багтаж 20 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Бараг жилийн өмнө Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирус тархаж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар дэлхий даяар 65 сая гаруй хүн өвчилж, 1.5 сая орчим хүн амиа алдаад байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x