Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Ховдын Дарви суманд Улаанбаатараас автобусаар ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч PCR сөрөг гарлаа"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ховд аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүү "Арванхоёрдугаар сарын 2-нд Ховд аймгийн Дарви сумын пост дээр нийт 615 иргэнд түргэвчилсэн тест тавигдсан. Өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн 608 хүнд түргэвчилсэн тест тавигдсан. Нийт 1,223 хүнд түргэвчилсэн тест тавиад байна. 

PCR шинжилгээ найман хүнд хийгдсэн. Тодруулбал Улаанбаатар хотоос автобусаар ирсэн иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг сул гарсан. Тиймээс тухайн иргэн болон ойролцоо сууж байсан нийт найман хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан тул иргэдийг нэвтрүүлсэн.

Орж ирсэн иргэдэд гэртээ хөл хорионд байх зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаж байна. Хөл хориог зөрчвөл холбогдох хариуцлага хуулийн дагуу хүлээлгэхээр танилцуулж гарын үсэг зуруулж авч байгаа.

Гэрийн ажиглалттай холбоотойгоор аймгийн 16 суманд эрүүл мэндийн газраас нэгдсэн зөвлөмж зааварчилгаа өгсөн" гэлээ.

ВИДЕО: 2020.12.04