Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖЯ: Хэрэм, жирх зэрэг амьтан хоол тэжээлийн хомсдолд орж хорогдоогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогдсон гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байгаа аж. Тиймээс аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна.

Энэ жил хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгааг тогтоосон гэжээ.

Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын 10 бүс, нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон байна.

Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

 

Эх сурвалж: БОАЖЯ