Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Хятадын тал бүх шатандаа "Ногоон гарц"-ыг зогсоохгүй, авч буй нүүрсний хэмжээг хязгаарлахгүй гэдэг дээр ойлголцсон

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.

Энэ үеэр нүүрсний экспортын талаар мэдээлэл өглөө.

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Ковид гарснаас хойш хилийн хувьд Гашуунсухайт, Замын-Үүд хамгийн хүндрэлтэй боомт байна. Үүн дээр бид байнгын хяналт тавьж, удирдлагуудтай өдөр бүр ярьж байгаа. 1,500 жолооч Ганцмодны боомт дээр Хятадын талд шинжилгээ өгч бүгд сөрөг гарсан. 

Шинжилгээ өгчихсөн жолооч нараа өчигдрөөс түрүүлж гаргаж байгаа. Өнөөдрөөс гарч байгаа тоо ахицтай байна. Эрээн, Ганцмодны боомтод ГХЯ-ныхан ажиллаж байгаа" гэв. 

Мөн Шадар сайд Я.Содбаатар "Бид "Ногоон гарц"-ыг наймдугаар сард тохирсноос хойш өдөрт 1,500 машинаас буухгүй байсан. Харамсалтай нь дотоодын халдвар гарснаас хойш өдөрт 300-800 машин гарч байна. Сүүлийн үед Хятадаас халдвар хамгааллын шаардлага тавьсан. Шаардлагаа өөрчилсөн тул бүрэн хангаад явж байна. Бид Гашуунсухайтаар өдөртөө 500, Шивээхүрэнгээр 300, Ханги дээр 60 орчим машин гаргах бодлого бариад явж байна. 

Хятадын тал бүх шатандаа "Ногоон гарц"-ыг зогсоохгүй, авч байгаа нүүрсний хэмжээг хязгаарлахгүй гэдэг дээр ойлголцоод байгаа" хэмээн хэлэв.