2021/04/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.84₮
B30
УЛААНБААТАР
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-3°
04:00
S31
-11°
05:00
S31
-11°
06:00
S31
-11°
07:00
S32
-11°
08:00
S32
-10°
09:00
S32
-8°
10:00
S32
-7°
11:00
S32
-5°
12:00
S32
-4°
13:00
S32
-2°
14:00
S32
15:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хориг бол хөрөнгө оруулалт, зардлыг тэгш хүртээмжтэй байлгах ёстой гэсэн бодлого юм

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир төсвийн хоригийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Манай улс импортын хамааралтай эдийн засагтай. Дотоодын үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ бусад оронтой харьцуулахад өндөр биш. Тиймээс нөхцөл байдалд тохируулсан шийдвэр гаргах нь зөв болов уу? Олон орон үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд анхаарч байна.

Дотоодод үйлдвэрлэсэн бараа материалыг худалдаж авах тал руу нь түлхүү анхаарч байгаа. Үүнтэй холбоотойгоор 800 мянган төгрөгийг зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа материал бүтээгдэхүүн худалдаж авах гэдэг заалт оруулсан. Үлдсэн 200 мянгаар дотоодод үйлдвэрлэж чадахгүй байгаа бараа материал худалдаж авах зорилготой. Ерөнхийлөгчийн хориг зардал тал дээр бас байгаа.

Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт хэчнээн аж ахуйн нэгжийг дэмжиж байгаа юм бэ? Тухайн тендерийг авч байгаа дөрөв таван зуун аж ахуйн нэгжийн асуудал юм уу? Цаана нь бүртгэлтэй байгаа 97 мянган аж ахуйн нэгжээ яах юм бэ?

Ерөнхийлөгчийн хориг бол хөрөнгө оруулалт, зардлыг тэгш хүртээмжтэй байлгах бодлого улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дамжих ёстой гэдэг бодлого юм. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал нэн түрүүнд цар тахлын үед ажиллаж байгаа эмнэлэг, онцгой гээд бүхий л салбарын хүмүүсийн зардлыг авч үлдээд нэн шаардлагагүй зардлыг хасаж болно. 2020 оны төсвөөс шилжиж ирэхдээ төсөвт өртөг нь нэмэгдсэн 72 ширхэг барилга байгууламж нь байна. Нийт үнийн дүн нь 160 тэрбум төгрөг бөгөөд гэрээ хийгдчихсэн, хөрөнгө оруулалтууд цөөрсөн, ажлаа эхэлчихсэн. Урсгал зардлаа хэмнэх нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Тиймээс та бүхэн төсвөө эргэж хараач гэж хүсэж байна. 

Ерөнхийлөгч төсвийн зардал дээр 20 хувийн хэмнэлт хийгээч гэж байгаа. Сүүлийн тав зургаан жилийн байдлаар хөрөнгө оруулалтын алдагдал үүссэн. Бид зардал дээр эргэж харах хэрэгтэй. 

 Төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь дараагийн хоёр гурван жилийн төсвийн урсгал зардал болж байгааг тооцсон" гэв.

2021 оны төсөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд дэмжээгүй юм. 

x