Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв төмөр зам дагасан коридорыг 2030 он хүртэл хөгжүүлэх хүрээнд эхний 280 гаруй сая доллар шийдэгдэж байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж:  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:43 2020/12/04

УИХ-ын дарга Г.Занданшатар "Нутгийн удирдлагын дэд хорооноос санал гаргасан. Ирэх долоо хоногт шинээр сонгогдсон орон нутгийн удирдлагуудтай цахим уулзалт хийж хуулийн төслийн талаар ярилцах санал ирлээ. Мөн санал хураалтын төхөөрөмж техникийн сааталтай байна. Тиймээс уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан.

Байнгын хороон дээр гүйцээн боловсруулах санал яригдсан. Үндсэн хуулийн 58-р зүйлийн нэгдүгээр заалттай нийцүүлэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуульд төрийн өмч гэсэн хэлбэр бий.

Төрийн болон орон нутгийн өмч гэхээр дунд нь хөрөнгө завших хэрэг үүсэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмч гэж нэрлэх нь чухал биш өмчийг захиран зарцуулах эрх нь орон нутагт хэр хэрэгжиж байгаа нь чухал" гэв. 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд буцаах санал хураалт явуулахад гишүүдийн 76.8 хувь нь дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж үзэн байнгын хороонд буцаалаа. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссанаар чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

16:31 2020/12/04

УИХ-ын гишүүн Т.Доржханд: тавантолгойн төмөр замууд бүгд концессоор бариад ашиглаад шилжүүлнэ гэсэн нөхцөлөөр хийж байна гэж мэдээлэл байна. 

Концесс нь ямар хугацаатай, ямар өртөгтэй, хэдэн жилийн дараа улсдаа буцааж авах вэ. Хэн энийг хийж байгаа вэ? Мэдээллээр бол банкны эзэн төмөр замчин хийж байгаа гэж байна. Ингээд санхүүгийн салбар хөгжихгүй байна. Ийм байдлаар концесс явахаар төсөвт дарамт ирдэг. Нөгөө талдаа төрд шамшигдалт үүсдэг. 

ТТ-Чойр чиглэлийн нүүрс тээврийг нээж өгөх талаар хүмүүс хандаж байна. Ганцмод боомтоор л гэхэд экспортын 30-40%-аа алдаад байна. Энэ урсгалыг нэмэхийн тулд ТТ-оос Чойр луу машинаар зөөгөөд Замын Үүд оруулах сувгуудаа нээх ёстой биш үү?

Авто замын бодлого дээр Монгол улс хөндлөн хэлбэрийн тэнхлэгтэй. Хятад, Оросыг холбосон коридороос бид хожино. АХБ-ны Торгоны зам гээд санаачилга байна. Төв Азийн улсууд руу төмөр зам, авто замаар худалдаа хийх энэ боломж байна. Энэ коридорууд хамгийн үр ашигтай. Замын коридоруудад ямар бодлого байна вэ? Орон нутгийн юмнууд ярьсаар байгаад төсөвт бодлогын орон зай гарахгүй, эрчим хүч, төмөр зам, авто замын бодлого байхгүй. Эдийн засгийн тэлэх бодит бодлого байхгүй. Яаж Монгол Улс валют олох вэ хэмээн асуусан юм. 

ЗТХ-ийн сайд ​Л.Халтар: 

  • Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км тусгай зориулалтын авто зам, концессоор 2020-2023 онд барих гэрээтэй. Үндэсний хөгжлийн газарт. "Тахилт хайрхан" компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. 
  • Өмнөговь аймгийн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 250 км зам 2020-2023 онд барина. "Тал нутгийн хөгжлийн зам" компани гүйцэтгэж байна.   
  • Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км-ээс Цагаандэл уулын 270 км замыг "Ундрах говь" компани гүйцэтгэж байна. 735.3 тэрбум төгрөгийн өртөгтэй. 2020-2023 онд. 

Нийт энэ төслүүд 30 жилийн хугацаатай төслүүд. 

Замын бодлогын хувьд коридор гэж ярилаа. Бодлогын хувьд ямаа хийсэн. Дөрвөн чиглэлийн зам Монгол улсын экспортыг дэмжсэн бодлого, дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн бодлого, сумдын хөгжлийг дэмжсэн бодлого гэж ойлгож болно. 

Агаарын тээврийн салбарын тухайд авто замд холбогдоогүй алслагдсан сумд, орон нутаг хоорондын нислэг эхэлж байгаа. Цаашдаа Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай,  Дорнод аймгууд руу бага оврын онгоц нисгэх ажиллагаа явуулна. 

Шадар сайд Я.Содбаатар: Өмнөговьд байгаа замууд барьж ашиглаж шилжүүлэх замууд байгаа. Улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй. ААН нь өөрөө хийгээд дээгүүр нь явах машинуудаас хураамжаа аваад улсад 30 жилийн дараа хүлээлгэж өгнө. 

Эдийн засгийн хувьд гурван коридор гэж харж байгаа. Автозам талаасаа 750 км зам ирэх жил дуусна. Одоо 25.8 дутуу байна. Баруун талдаа ийм авто замын коридор гарах ёстой. Төмөр замын коридор бас гарах ёстой. Төмөр замын коридорын ТЭЗҮ-ийг энэ дөрвөн жилд хийж дуусна. 

Төвөөрөө Дархан, урагшаа Сэлэнгэ, дараагийн удаа Багахангай, Чойр луу явуулна гэж байгаа. Ингээд төв коридороо бид өмнө нь нэг шинэчилсэн. Одоо дөрвөн эгнээ болгоод шинэчлэх бодолтой байна. 

Үүний дараа төв төмөр замаа дагасан манай үндсэн коридор байгаа. Энэ коридорыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогыг Оросын төмөр замтай тохироод эхний 280 гаруй сая доллар шийдэгдээд, тодорхой шинэчлэлүүд явж байгаа. Энэ дөрвөн жилд ачааны нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ.

Зүүн талд төмөр замын коридорыг гол болгож байгаа. Сайншандаас Баруун-Урт, Баруун-Уртаас Хөөт болон Бичигт, Хөөтөөс Чойбалсан, Чойбалсангаас Эрээнцав гэсэн зүүн коридор Хятадын зүүн хойд эдийн засгийн бүстэй Оросыг холбох, олон улсын түвшинд анхаарал татаж байгаа шугам. 

Ингэснээр бид алсдаа Монголд төмөр замын гурав, авто замын хоёр коридор гарах юм. Энэ нь олон улсын интиграцад нэгдэх боломж бүрдэнэ" гэлээ.

14:46 2020/12/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/29kHk3bXVX/

Замын өртгийн талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шинэ нисэхийн замын нэг км нь 4 сая доллар болж байгаа. Сүүлд Хятадын зээлээр боссон гүүр хэдэн сая доллар болсон" гэгчлэн зам барих өртөг болон ямар зам барих талаар асуулаа.

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар дараах хариултыг өгөв. 

Ирэх дөрвөн жилд дөрвөн чиглэлээр зам барина гэж ойлгож байгаа. 

  1. Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбож байгаа замуудаа дуусгая
  2. Хилийн ачаалал өндөртэй боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбоё.
  3. Аялал жуулчлалын бүс нутаг руу чиглдэмсэн зарим замыг барина
  4. Нутгийн зам буюу аяаалала өндөртэй, эдийн засгийн ач холбогдолтой сумдыг аймагтай холбох. 

Нэг км зам барих өртөг 750 саяас 1 тэрбумд босож байгаа. Газрын хэвгий болон бусад нөхцөл байдлаас үүсэж ийм өртөгтэй болж байна.

Шинэ нисэх буудал руу чиглэсэн 32 км зам 141 сая доллароор боссон нь үнэн.

Булганы Шар хөтлийн тухайд зам барина гээгүй ТЭЗҮ-ийг боловсруулна гэж байгаа. Уг нь хэрэгтэй зам юм билээ. Энүүгээр Орхон аймгийн явбал 100 орчим км татуу явах юм билээ.

Налайхын 20.9 км зам дөрвөн урсгалтай. Газар шорооны ажил 960 мянган метр куб буюу орон нутгийн хэвгий багатай замын 120 км-тэй тэнцэх хэмжээний газар шорооны ажил болсон. Нийт өртөг нь 36.5 сая доллар. 20.9-ийг дэглэмэл уртаараа тооцвол 53 орчим урттай болж байгаа юм. Хиймэл байгууламж олонтой. Гэрэлтүүлэг замын дундах хашлага, дугуйн зам, явган хүний зам гээд иж бүрэн. 2019 онд амжуулах байсан ч цар тахлаас үүдэн ажилтнууд саатсан. 7.8 км-т хоёр дахь хучилтыг хийж байгаад арваннэгдүгээр сараас зогсоосон. Замын ажил дуусаагүй байгаа.

Дарханы замын тухайд 204.3 км АХБ 83 сая доллароор, шинээр барих урсгал 202.4 км, ЕСБХБ-ны 127 сая доллароор барьж байгаа" гэлээ.