2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°
10:00
S32
-12°

Монгол Улс Ковид-19 цар тахлыг хяналтдаа оруулж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв

ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канад Улсын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шомпань нар 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Н.Энхтайван Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Канадын Засгийн газар “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх, вакцин гаргах, вакцины тэгш хүртээмжийг бий болгох зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд манлайлж ажиллаж байгаад баяр хүргэж, хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Канадад аж төрж буй монголчуудад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Ноён Франсуа Шомпань Канад Улс нь Монголын уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч болсондоо баяртай байгааг тэмдэглэж, Ковид-19 цар тахлыг хяналтдаа байлгаж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв.

Сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ийнхүү өргөн хүрээнд хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид ололт амжилтаа улам бататган бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотоллоо.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x