Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхболд: Автомашины QR кодтой зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх боломжгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/139893437597875

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 11-нээс хойш Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдалд байна. Үүнтэй холбоотойгоор одоогоор хөдөлгөөнийг хумих зорилгоор 18 байгууллагын тээврийн хэрэгслээс бусад автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа.

Хязгаарлалтад ороогүй байгууллагын автомашиныг QR код бүхий зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцуулж буй. Энэхүү код бүр Цагдаагийн байгууллагын системд холбогдсон бөгөөд хуурамчаар үйлдэх боломжгүй гэдгийг анхааруулъя. Ингэж кодолсноос хойш хуурамчаар үйлдсэн тохиолдол мэр сэр гарч байна.

QR зөвшөөрлийн Цагдаагийн байгууллагаас бус нийслэлийн Онцгой комиссоос олгож байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага зөвхөн QR кодыг шалгаж, хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй" гэв.

Мөн тэрбээр "Цагдаагийн байгууллагаас иргэдийг заавал автобусаар зорчих ёстой гэх шаардлага огт тавиагүй. Хязгаарлалтад орсон буюу QR код бүхий зөвшөөрлийг аваагүй л бол иргэд хөдөлгөөнд оролцох ёсгүй" гэдгийг онцлов.