2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°
10:00
S32
-12°

Өчигдөр 5,413 тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR код олгов

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэвтрэх зөвшөөрөл бүхий 1,022 тээврийн хэрэгслээр 2,335 зорчигч Улаанбаатар хот руу нэвтэрсэн бол 1,977 тээврийн хэрэгслээр 6,778 зорчигч нийслэлээс гарсан хэмээн НОК-ийн Нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэллээ.

Өчигдөр  163,067 иргэн нийтийн тээврээр үйлчлүүлжээ

Мөн тэрбээр "Авто замын хөдөлгөөнд оролцох ажил хийгдэж байна. Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 5,413 тээврийн хэрэгсэлд QR код олгосон байна. Мөн хугацаанд 484 нийтийн тээврийн автобус 163,067 иргэнд үйлчилжээ. Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд амны хаалт зүүлгэх, гараа ариутгах, хүн хоорондын зайг барих заавар зөвлөж өгч ажиллаж байгаа.

Нийслэлийн хэмжээнд зургаан байр, хоёр ААН-д голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Хүнсний чиглэлийн 435 байгууллагын мэдээллээр нийслэлд хүнсний хангамж хэвийн хэмжээнд байна.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 453 цэгт 4,482 тонн түлш хүргэгдсэн бөгөөд түлшний түгээлт, борлуулалт, нөөц хэвийн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 2,166 алба хаагч 151 техник хэрэгсэлтэй ажиллалаа" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/714482599491808

 

x