Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргээс хөдөө, орон нутаг руу явах 8,782 иргэн “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамрагджээ

ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа юм. Тав хоногийн хугацаанд нийт 8,782 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАРААХ 4 БАЙРШИЛД ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА:

  1. 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
  2. 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
  3. Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
  4. Оюуны ундраа сургууль (18-р хороо)

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс